• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3447

12 сарын 09
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа 2023 / 09 / 27

Нийтлэгдсэн огноо: 2023-09-27 14:20:00

Францын хууль, шүүх эрх мэдэл Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч, 2022 оны дэлхийн аваргын тэмцээнийг Катарт авчирсан гол хүн гэгддэг Мохамед бин Хамманыг баривчлах олон улсын тушаал гаргалаа. Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийн санал хураалтад авлига орсон эсэхийг шалгах ажлын хүрээнд энэ тушаал гарчээ.

Катарын эрхтэн дархтнуудыг баривчлах тушаал зургадугаар сарын 22-нд анх гарсан, шүүгч Серж Турнуа гурав дахь тушаалаа гаргаж буй нь энэ аж. Эхний тушаал Катарын нэгэн спортын зүтгэлтний эсрэг гарч байсан. Дараа нь мань шүүгч Далайн орнуудын холбооны экс ерөнхийлөгч Рейналд Темари болон хоёр туслахыг нь баривчлах тушаал үйлджээ. Бин Хамман шүүгчийн дуудлагад хариу өгөөгүй тул баривчлах тушаал болгон өөрчилсөн байна.

Катарын өндөр дээд хэргэмтэн Мохамед бин Хамман Азийн хөлбөмбөгийн холбоог тэргүүлж, 2010 онд ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Зепп Блаттерийн хамт өрсөлдөж байв. Францын шүүгчид 2022 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийг хууль бус замаар олж авсан хэмээн хардаж байна. Рейналд Темариг Австралид санал өгүүлэхгүйн тулд авлигадсан байж болзошгүй гэж үзжээ.

Британийн Sunday Times сонин Темари 2018, 2022 оны дэлхийн аваргын саналаа арилжиж байгаа бичлэг нийтэлж шуугиулж байсан. Асуудал дэгдэхэд Бин Хамман Темарийн өмгөөллийн хөлсийг төлж албан тушаалд нь үлдээгээд улмаар түүнийг Катарын төлөө санал өгүүлсэн гэж франц шүүгчид сэжиглэж байгаа аж. ФИФА Бин Хамманыг 2011 оноос эхлэн хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг хоригложээ.

Орчуулагч Б.Нямдорж

 

холбоотой мэдээ

...
Паралимпад оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээний эхний өдрийн хуваарь
...
Гадаадын иргэд Токио 2020 наадмыг очиж үзэх боломжгүй боллоо
...
Э.Цэндбаатар өнөөдөр медалийн төлөө өрсөлдөнө
...
Диего Марадонагийн үхэлд эмчийг нь буруутгаж байна

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Пэрэнлэйн Лувсанцэрэн - НУРАМТЫН ӨВӨРТ /Өгүүллэг/
2023-12-09 19:00:00
МЗЭ-ийн хогийн савнаас олдсон сод зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн архив
2023-12-09 18:54:00
Жавар /Орос ардын үлгэр/
2023-12-09 18:40:00
Б.Серик зааны барилдах эрхийг нэг жилээр хаслаа
2023-12-09 18:36:00
БНСУ-ын мульт визний хугацаа 3-5 жил болжээ
2023-12-09 18:33:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030