• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ 2023 / 06 / 09

Нийтлэгдсэн огноо: 2023-06-09 14:10:00

Уолл Стрит Жорнал сонинд бичсэнээр Бээжин АНУ-ын Флорида мужийн эргээс 160 орчим км зайд Кубад тагнуулын бааз барих нууц гэрээ хийхээр Кубын талтай зөвшилцөлд хүрчээ.

Америкийн эрх баригчдын үзэж байгаагаар хятадууд Кубад тагнуулын баазаа байгуулснаар Америкийн цэргийн хэд хэдэн бааз байрлах баруун өмнөд эрэг орчмоос цахилгаан холбоо тэр дундаа цахим шуудан, утасны дуудлага, хиймэл дагуулын холбоо зэргийг тагнахаас гадна Америкийн байлдааны хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хянах боломжтой болох аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр Куба өөрийн нутаг дэвсгэртээ Хятадын тагнуулын бааз бариулсныхаа хариуд Бээжингээс олон тэрбум ам.долларын төлбөр авахаар зөвшилцсөн байна. Цагаан ордны Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби Уолл Стрит Жорнал сонинд бичигдсэн зүйлсийн зарим нэг баримт үнэнтэй нийцэхгүй гэдгийг онцолжээ. Тэрээр Вашингтон Хятад-Кубын харилцааг анхааралтай ажиглаж байгаа гэсэн бол Америкийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хурандаа Патрик Райдер Вашингтонд Хятад, Куб хоёр шинээр тагнуулын бааз байгуулах тухай мэдээлэл ирээгүй гэжээ.

Кубын Гадаад харилцааны орлогч сайд Карлос Фернандес де Коссио Уол Стрит Жорнал сонинд бичигдсэн зүйлс нь ямар ч үндэслэлгүй, худал хэмээн тодорхойлж, Вашингтоны Хаванагийн эсрэг тогтоосон эдийн засгийн хоригоо зөвтгөх гэсэн оролдлого хэмээн онцолжээ. Түүний хэлж байгаагаар Хавана Латин Америк болон Карибын арлуудад гадны ямар ч цэрэг байхыг үл зөвшөөрсөөр иржээ. Вашигтон дахь БНХАУ-ын элчин сайдын яамнаас энэ талаар юу ч мэдээгүй, ямар ч тайлбар өгөх боломжгүй гэжээ.

Өнгөрсөн 2-р сард Вашингтон АНУ-ын газар нутаг дээгүүр нисэж байсан Хятадын тагнуулын бөмбөлгийг унагасан хэмээн мэдээлж, уг явдалтай холбоотойгоор Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад хийх айлчлалаа хойшлуулсан юм.

Нөгөө талаас Вашингтон Бээжинг тагнах явдалдаа Тайвань арлыг ашиглаж, Өмнөд Хятадын тэнгис дээгүүр тагнуулын онгоцоо тогтмол нисгэж Бээжингийн бухимдлыг төрүүлдэг билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Жасинда Ардерн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ
...
Украины онгоц Ираны пуужинд оногдсон гэжээ
...
В.Путин Зул сарын баярын үеэр галаа зогсоохыг С. Шойгуд үүрэг болгожээ
...
БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз Чой Сүн Шилд 20 жилийн ял оноолоо

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030