• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

В. Зеленский НҮБ, Улаан загалмайн нийгэмлэгт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв 2023 / 06 / 08

Нийтлэгдсэн огноо: 2023-06-08 14:16:00

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Германы Bild сонинд өгсөн ярилцлагадаа Украины Херсон мужид Каховка УЦС-ын далан нурж, хот тосгод усанд автаж байгаа энэ үед НҮБ болон Улаан загалмай нийгэмлэг иргэдийн амь насыг аврахаар ослын газарт хамгийн түрүүнд ирж ажиллах ёстой байтал дээрх байгууллагуудын ажилчид ослын газарт байхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

УЦС-ын далан нурсны улмаас Херсон мужид 5000 орчим байшин барилга усан доор ороод байгаа юм. Дроноор хийсэн бичлэгээс Каховка УЦС-ын ойр орчмын бүс нутгууд их хэмжээний үерт автсан болохыг харж болох юм. Зам талбай, байшин барилгууд бүхэлдээ усан доор орсон байна.

Днепр мөрөн дагуу байрлах Каховка УЦС-ыг оросууд хяналтандаа авсан байсан ба УЦС-ын далан энэ сарын 6-нд нурсан юм. Киев, Москва далан нурсан явдалд бие биенийгээ буруутгаж байгаа ч уг ослоос болж энгийн иргэд хамгийн их хохирол амсаж байна.

Украины парламентын гишүүн Олексий Гончаренко БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа нурсан далангийн 150 тонн моторын тос усыг бохирдуулж эхэлсэн талаар онцолж, уг ослын үр дагавар олон арван жилийн турш арилахгүй гэжээ. Түүний хэлж байгаагаар Днепр мөрөнгийн хоёр талд байгаа олон мянган иргэд тэр дундаа оросуудын хяналтанд байгаа бүс нутгийн иргэдийн амь нас аюулд ороод байгааг анхааруулсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Днепр мөрөнгийн зүүн эргийн усанд автсан хот, тосгодын иргэд тусламж хүлээсээр байгаа тухай бичжээ.

Алешки хотын оршин суугчид сэтгүүлчдэд тусламж ирэхийг хүлээн, байшингуудынхаа дээвэр дээр олон цагийн турш сууж байгаа тухайгаа ярьжээ.

Алешки хотын дарга Евгений Рищук үерийн улмаас 3 хүн амь үрэгдсэн талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Холбоотой мэдээ: 

Каховка УЦС-ын далан нурснаас болж хот, тосгодууд усанд автжээ - http://ikhmongol.mn/show/8932

 

холбоотой мэдээ

...
ОХУ хийн экспортоо дахин бууруулна
...
Украины дайн уур амьсгалын эсрэг арга хэмжээ түргэн шуурхай авах шалтгаан
...
Оросын хөнгөн атлетикчдыг Олимпод оролцохыг хориглосныг ОУОХ дэмжив
...
Хавайн арал руу пуужин харвалаа гэх хуурамч мэдээлэл иргэдийг сандаргалаа

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030