Квантын физикийн харах өнцгөөс таны чичирхийллийн давтамжид нөлөөлдөг 7 зүйл
Квантын физикт чичиргээ нь бүх зүйл энерги гэсэн үгээр илэрхийлэгддэг. Бид зарим давтамж дээр эрчимтэй хөгжиж байна. Бүх чичиргээ мэдрэмж болон дэлхий дээрх "чичиргээ" нь эерэг болон сөрөг гэсэн хоёрхон зүйл байдаг. Ямар ч мэдрэмж эерэг эсвэл сөрөг байж болох чичирхийлэл цацдаг.
1. Бодол
Бодол бүхэн орчлон ертөнц рүү давтамж ялгаруулдаг ба энэ давтамж нь эргээд үүсэл рүүгээ ордог, тиймээс хэрэв та сөрөг бодол, урам зориг, гуниг, уур хилэн, айдас, энэ бүхэн чамд буцаж ирдэг. Ийм учраас бодлынхоо чанарт анхаарал тавьж, эерэг бодлыг төлөвшүүлж сурах нь маш чухал юм.
2. Хүрээлэл
Таны эргэн тойрны хүмүүс чичиргээний давтамжид шууд нөлөөлдөг. Хэрэв та аз жаргалтай, эерэг, шийдэмгий хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлбэл энэ чичирхийлэлд бас орно. Та өөрийгөө гомдоллогч, хов жив хөөцөлддөг, пессимист хүмүүсээр хүрээллүүлэхээс зайлсхийгээрэй!
3. Хөгжим
Хөгжим бол маш хүчтэй. Хөгжимийн энерц давтамж таны давтамж энергид нөлөөлдөг. Хэрэв та үхэл, урвалт, уйтгар гуниг, гэх мэт үг аятай хөгжим дуу нь таны давтамжид нөлөөлж болохыг санаарай. Та амьдралдаа яг юу мэдэрч байна түүнийгээ татдаг.
4. Чиний хардаг зүйлс
Зовлон сүйрэл, үхсэн, урвалт гэх мэт хөтөлбөрүүдийг харах үед. Таны тархи үүнийг бодит байдал гэж хүлээн авч, таны давтамжид нөлөөлдөг. Чамд сайхан мэдрэмж төрүүлдэг зүйлсийг хар, илүү өндөр давтамжтайгаар чичирхийлэхэд тусалдаг.
5. Уур амьсгал
Гэртээ ч бай ажил дээрээ ч бай, замбараагүй бохир орчинд их цаг зарцуулж байвал чичиргээний давтамж мөн нөлөөлнө. Хүрээлж буй зүйлээ сайжруулж, цэгцлэх, орчин тойрноо цэвэрлэ. Илүү их сайхан бүхнийг хүртэх ёстойгоо энэ ертөнцөд харуулаарай! .Өөртөө байгаа зүйлсүүддээ анхаарал тавиарай!
6. Үг
Хэрэв та юмс болон хүмүүсийн талаар сөрөг зүйлс ярьж байвал чичирхийллийн давтамжид нөлөөлдөг. Давтамжаа өндөр байлгахын тулд гомдоллох, муу сөрөг зүйлсийг талаар ярих зуршлыг арилгах нь чухал. Амьдралынхаа сонголтонд хариуцлагаа ухамсарла!
7. Талархал
Талархал таны чичирхийллийн давтамжид эерэгээр нөлөөлдөг. Энэ бол таны амьдралдаа яаг одооноос эхлэх ёстой зуршил юм. Бүх зүйлд талархаж эхлээрэй, Сайн болон муу гэж бодож байгаа бүх зүйлсдээ талархаарай! Муу гэсэн зүйлдээ ч бас талархаарай туршлага нэмсэнд нь баярлан талархаарай! Талархал таньд бүх тохиолдох сайн сайхан зүйлсийн үүдийг нээдэг.
Орчуулсан Д.Энхжаргал