Гурван сараар ирэгсэд болон мульти визнийхэн хэрхэн Солонгосоос мөнгөтэй буцах вэ?
Солонгост аялалын визээр ирсэн хүмүүс худалдан авсан барааныхаа 10%-ийг татварын буцаан олголтоор авч овоо мөнгөтэй харьж болдгийг мэдэх үү? Мульти визтэй хүмүүс ч мөн хамаарна.
-Та томоохон их дэлгүүрүүд болох Lotte, Shilla, Shinsegae-ээс авхуулаад хүнсээ цуглуулдаг emart, homeplus зэрэг VAT (value added tax) -тай бараа санал болгодог аль ч дэлгүүрээр үйлчлүүлсэн татварын буцаан авалт буюу “tax refund” авч болно.
-Мөнгөө авч болох хоёр арга бий:
1. Бараа худалдан авсан газраасаа татварын буцаан олголт авахыг хүсэх. Үүний тулд та гадаад пасспорт оо бараа худалдан авсан талон (영수증)-ы хамт хэрэглэгчид туслах хэсэгт (고객센터) өгөхөд хангалттай. Сануулж хэлэхэд тухайн дэлгүүрээс авч буй нийт барааны үнэ 30,000воноос дээш байх хэрэгтэй! 고객센터 байдаггүй жижиг дэлгүүрүүд - жишээ нь, zara, h&m, uniqlo - орсон бол худалдан авалт хийж бичүүлэхдээ шууд пасспортоо өгч үнийн дүнгээсээ хасуулж болно. Газар дээр нь үнийн дүнгээс хасах боломжгүй гэвэл Tax refund-ын талон өгөхийг хүсээрэй. Уг талоныг цуглуулж байгаад онгоцны буудал дээр буцаан авалтаа авах боломжтой.
2. Онгоцны буудал дээрээс авахыг хүсэх. Хэрвээ та онгоцны буудал дээрээс авахыг хүсвэл гадаад пасспорт оо үзүүлэх шаардлагагүй бөгөөд бараа худалдан авсан талоны хамт мөн л хэрэглэгчид туслах хэсэгт (고객센터) очих шаардлагатай. Онгоцны буудлаас буцаан авалтаа авах хүсэлтэй байгаагаа хэлээд талоноо өгвөл зурганд хавсаргасан шиг Global Tax Free гэсэн баримт танд олгогдох болно. Уг баримтаа та онгоцны буудал дээр очин мөнгө болгон солиулах боломжтой.
Анхаарах зүйлс:
- Нэгдүгээр аргаар буюу дэлгүүрээс шууд буцаан авалтаа авах бол худалдан авсан үнийн дүн 30,000- 500,000 воны хооронд байх ёстой.
- Дэлгүүрээс шууд буцаан авалтаа авах болон онгоцны буудлаас авах эсэх нь таны сонголт боловч хэрэв худалдан авалтын дүн 500,000воноос дээш гарсан тохиолдолд заавал онгоцны буудлаас авах сонголтыг сонгоно.
- Солонгост байх хугацаандаа нийт 2,500,000 вон хүртэлх худалдан авалтанд л tax refund авах авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг Инчеоны онгоцны буудлын вэб сайтаас хараарай. Линк: https://www.airport.kr/ap_lp/en/dep/process/vacref/vacref.do
Солонгос дахь Тусч найз групп