• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Дэд Ерөнхийлөгч асан Майк Пэнс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгчээ 2023 / 06 / 06

Нийтлэгдсэн огноо: 2023-06-06 13:43:00

АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Майк Пэнс Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ албан ёсоор өгчээ. 63 настай Майк Пэнс сонгуулийн кампанит ажлаа энэ лхагва гарагт Айова мужид албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө Ерөнхийлөгч асан Доналд Трампын эсрэг өрсөлдөх юм.

Майк Пэнсийн хувьд 2017-2021 онд Ерөнхийлөгч Доналд Трампын дор Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Д. Трампын хувьд Бүгд Найрамдах намаас нэр дэвших хүсэлт гаргасан улстөрчид дундаас одоогийн байдлаар хамгийн өндөр рейтингтэй яваа юм.

Консерватив үзэлтэйгээрээ алдартай Майк Пэнс Доналд Трампыг ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацааны турш дэмжиж ирсэн ч Д. Трамп 2020 оны сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа дэмжигчдээ Конгрессийн ордон луу дайрахыг нь хөхиүлэн дэмжсэн нь Майк Пэнсийг өөрийг нь болон түүний гэр бүлийг аюулд оруулсан хэмээн мэдэгдэж, Д. Трампаас зайгаа барьсан юм.

Одоогийн байдлаар Бүгд Найрамдах намаас Флоридагийн амбан захирагч Рон ДеСантис, НҮБ-д АНУ-ыг төлөөлж байсан Никки Хэйли, Өмнөд Каролинагийн сенатор Тим Скотт, бизнес эрхлэгч Вивек Рамасвеми, Арканзасйн амбан захирагч асан Аса Хатчинсон, радио хөтлөгч Лерри Элдер нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ албан ёсоор гаргаад байгаа юм.

Эдгээр нэр дэвшигчдээс рейтингээрээ Д. Трампын дараагаар бичигдэж байгаа нь Рон ДеСантис юм. Тэрээр Д. Трампын гол өрсөлдөгч гэгдэж байгаа аж.

Ирэх саруудад Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчид телевизийн хэд хэдэн мэтгэлцээнд оролцох юм.

Ирэх 2-р сард АНУ-ын муж тус бүрт сонгуулийн эхний шат эхлэх бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигч Бүгд Найрамдах намаас 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдентай өрсөлдөх юм.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Шанхай хотын 25 сая оршин суугчийн тал хувь нь коронавирусын халдвар авна гэж тооцолжээ
...
Төвдийн Дракго муж дахь Буддагийн хоёр дахь том хөшөөг нурааж, баривчилгаа явуулж байна
...
АНУ-ын судлаачид микрофоны ажиллагааг тасалдуулах үүрэгтэй бугуйвч бүтээжээ
...
В. Путин Украинд болж буй дайныг дуусгахыг хүсэж байна гэв

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030