• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа 2023 / 03 / 19

Нийтлэгдсэн огноо: 2023-03-19 10:48:00

Экс Ерөнхийлөгч Д. Трамп дэмжигчдээ жагсахыг уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээгээр дамжуулан прокурорын газраас түүнийг насанд хүрэгчдийн кино жүжигчин Сторми Дэниэлсд мөнгө төлсөн хэргээр энэ сарын 21-нд баривчлахаар төлөвлөж буй талаар бичжээ.

Тэрээр дэмжигчиддээ хандан эсэргүүцлийн жагсаал цуглаанд нэгдэхийг уриалсан байна. Д. Трамп өөрийг нь барихаар төлөвлөж буй тухай "авлигад идэгдсэн, улс төрийн холбоо сүлбээ ихтэй Манхэттэны прокурорын газар"-ын эх сурвалжаас сонссон хэмээн мэдэгдэхийн сацуу өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Нөгөө талаас Д. Трампын өмгөөлөгч Сьюзен Нешель СиБиЭс Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа хууль сахиулагчдын зүгээс түүнтэй холбогдоогүй гэдгийг онцолж, "Улс төрийн зорилготой үүсгэсэн хэрэг учраас ерөнхийлөгч асан Д. Трампын өмгөөлөгчидтэй харьцахын оронд прокурор хэргийн материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулж эхэлсэн." хэмээн ярьжээ.

Экс Ерөнхийлөгч Доналд Трамп болон Сторми Дэниэлс нарын хэргийг прокурорын газраас 5 дахь жилээ шалгаж байгаа ба 2018 онд Манхэттэний прокурорын алба 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д. Трампын өмгөөлөгч Майкл Коэн насанд хүрэгчдэд зориулсан киноны жүжигчин Сторми Дэниэлсд 130 мянган ам. доллар өгсөн болохыг олж илрүүлжээ.

Сторми Дэниэлс тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Д. Трамптай дотно харьцаанд орж байсан тухайгаа ярина хэмээн зарлаж байсан ба Д. Трампын зүгээс түүнээс энэ тухай ярихгүй байхыг хүсэж нууцаар мөнгө өгсөн нь тогтоогджээ.

Прокурор Д. Трампын өмгөөлөгчийн Сторми Дэниэлсд өгсөн мөнгийг Д. Трамп сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мөнгөнөөс гаргасан нь хууль зөрчсөн явдал хэмээн үзсэн аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn 

 

холбоотой мэдээ

...
Эмэгтэйчүүд Жендерийн эрх тэгш байдлын яамыг татан буулгахыг эсэргүүцэж байна
...
Америкчууд Хятадын тагнуулын бөмбөлгийг буудан унагажээ
...
Ф. Кишида "Их-7"-гийн чуулга уулзалтын үеэр аюулгүй байдлыг өндөржүүлнэ гэв
...
Хөхний хорт хавдрын шинж тэмдгүүдийг нимбэгээр дүрслэн үзүүлжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
2023-06-09 14:10:00
Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-06-09 11:40:00
Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
2023-06-08 14:50:00
Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
2023-06-08 14:48:00
Universal Pictures 1912 онд байгуулагдсан
2023-06-08 14:43:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030