ХУЛАН ТАГНУУЛЧ БОЛЖ ГЭНЭ ҮҮ?
Хөөрхий дөө, Хулангийн тагнуул хийх гэдэг Мянгуужингийн үлгэр л дээ. Тагнуул хийнэ гэдэг эх орноосоо урвасан гэсэн үг. Нөгөөтээгүүр гаднынхантай үгсэн хуйвалдаж эх орныхоо эсрэг бүр тодруулбал Монголын ард түмний эрх ашгийн эсрэг нүгэл хийнэ гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ"-д ёсчлон заасан эрхэмийн дээд эрдэнэс мэт үл мартагдах, үргэлж санаж явах санамж үгийг хөсөрдүүлсэн хэн нэгний нүгэлт үйлдлүүдийг эх орноосоо урвасан, тагнуулын үйл ажиллагаа гэж үзэхээс өөр гарах гарц байхгүй. АНХААР!
Манай үндсэн хуулийн тэргүүн дээд хэсэгт тунхаглан бичихдээ:
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо тунхаглаж байна гэжээ.
Тэгвэл энэ заалтуудыг зөрчсөн хэн боловч Монголын эсрэг элэг буруутан, Монголоо харийнханд худалдсан тагнуул, шулуухан хэлчих юм бол Монгол улсын дайсан билээ. Дайснаа тагнах үүрэг зорилготой тагнуулын алба эх ороноо хил, гаальгүй юм шиг болчихоод байхад, хэдэн арван жил энэ байдал улиг домог болон дархлагдчихаад байхад, өчнөөн тэр бум, их наяд төгрөгөөр улс орныг цөлмөөд байхад тэр бүхний өмнө нүдэн балай, хараагүй харалган болчихоод харин Ц.Хулан мэтийн авгай хүүхнүүдийг таван жилийн турш тагнан туршиж, сүүдэр мэт араас нь сүүтэгнэж дагасан гэж зарлан тунхаглаж байхаа больмоор юм шиг ээ. Ц.Хулан гаднынхантай холбоотой мөнгө авсан ч гэх шиг сонин юм яриад байх юм гээч!
Нүүрснийхэн их наядаар нь мөнгө хүүлээд Монголын ард түмний өмч гэж заасан эрдэнэс баялгийг хулгайгаар зөөгөөд байхыг хардаггүй харалган тагнуулын алба юм уу. Ц.Хулан мөнгө авсан гэж нэг их гавьяа байгуулчихсан юм шиг бахархалтай байхын оронд нүүрсний хулгайчууд мөнгө хүүлсэн, тэр бум, тэр бумаар нь ард түмнээс хулгайлсан гээд сануулчихаж болдоггүй юм уу.
За тэгээд Монголынхоо газар нутгийг гаднынханд зарсан, монгол эх орныхоо бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, лиценз нэрээр хятадуудад худалдсан хулгайчууд, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, монгол түмний эсрэг нүгэл хийсэн төрөөс төрсөн тэрбумтангууд тагнуулын байгууллагад хамааралгүй юу? Хэдэн жилийн дараа Хятад улс үндсэн хуулийндаа заасны дагуу иргэдийнхээ өмч хөрөнгийг хамгаална, манай улсын иргэдийн нэр дээр танай нутаг бүртгэлтэй байна гээд манай газрын наймаачдын алга дарам цаасан дээр бичүүлж баталгаажуулаад зарсан бичиг цаасыг барьж ирээд иргэдээ суурьшуулбал Ц.Хулан тагнуулчтай тооцоо хийх үү, төрөөс төрсөн тэр бумтангуудтайгаа хариуцлага ярих уу. Шөргөөлдөөд байвал ч зөв юм тун ховордож дээ. Хулан гэх хувь хүн мөнгө авч мэдээлэл дамжуулсан гэвэл тэр мөнгө хувцас хунар авсан энээ тэрээхэнд л дуусах биз. Хулайч хэмээгдэх нүүрсний, эрдэнэс баялгаа гаднынханд үнэгүйдүүлж наймаалах хулгйч, луйварчин, дээрэмчин, тагнуулчидын авсан алтан валют өндөр өндөр орд харш, гадаадын улс оронд хөрөнгө оруулалтын хар мөнгө болж хувирсан явдал бишгүй дээ л байна. Жишээ нь Казакстанд бүхэл бүтэн орд харштай хороолол боссон гэж яригдаж байна. Аль нь тагнуул юм бэ, ард түмэнд тайлбар өгөөч ээ, эвэртэн туурайтан, эрх мэдэлтнүүд минь ээ!
Энэ дайснуудын эх орон ард түмнээсээ нууж хийсэн нүгэл бүхэн эх орноо худалдаж дайсагнасан тагнуулын хэрэг мөн бөгөөд яахын ч аргагүй монгол түмний эсрэг нүгэлтнууд гэдэгтэй маргах хүн магад үгүй. Эдүгээ хамгийн их дуулиан тариад, хамаг булай булхайгаа дэлгүүлээд байгаа, хар алтны хулгайч луйварчингууд монгол улсын эсрэг нууцаар сүлбэлдсэн тагнуулууд мөн гэж хэлье.Тагнуулын төв газраас тэднийг тагнуул биш гэж баталж чадахыг нь үзье. Хил гааль дээр тагнуулын алба үйл ажиллагааных нь буруу өвийг хянаж ажилдаг гэдгийн би лавтайяа мэдэх юм байна.
Нүүрсний наймаачид монгол улсынхаа тусгаар тогтнол,бүрэн эрхэт байдлыг уландаа гишгэсэн, төрт ёсыг хөсөрдүүлж, төрийн хууль тогтоомжийг байхын аргагүй ноцтойгоор зөрчсөн, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг уландаа шингэж,монгол улсын дархан хилийг дур мэдэн хулгайгаар зөрчсөн үйлдлүүдийг хил зөрчиж, улсаа цөлмөх үйлдэлд гүн орсон тагнуулчид гэхээс өөрөөр хэлэх үг олдохгүй нь ээ. Энэ тагнуулчид гаднынхантай үгсэн хуйвалдаж эх орныхоо эрдэнэс баялгийг ард түмнээсээ нууж үрэн таран хийсэн. Тэгээд ч шударга хууль хэрэгждэг Хятад улс тэдний хамсаатан, Баян нуур аймгийн орлогч дарга гэх хулгайчийг цаазалсан байна. Харин манай тагнуулын байгууллага хил гааль дээр хяналт тавьдаг үүрэг зорилгоо умартан ажилгүй болсон тул шулуун шударга үгтэй, Ц.Хуланг тагнуул болгох гэж хорьсон байна.
За тэгээд Монгол улсад тагнуул хийж дамжуулаад байх тийм ноцтой нууц байдаг ч юм уу, үгүй ч юм уу? Бүх л нууц гэх юмыг дурын Хятад мэдчихсэн дуртай үедээ гайхуулж ярьдаг л гэцгээх юм билээ. Монголынхоо төмрийн хүдрийг хятадуудтай хамтран түүхийгээр нь зөөдөг УИХ-ын гишүүн, Монголынхоо нүүрсийг хулгайгаар зөөдөг нүүрсний наймаачингууд, байтлаа бас УИХ-ын эрхэм гишүүд, мөн монгол усынхаа "Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга ч болдог, Хятадын харъяалалтай хувийн компанийн захирал ч болдог, УИХ-ын эрхэм гишүүн ч болдог хошууч генерал цолтон гэх мэтчилэн нууцын хаалгаар орж гардаг нөхдөө цагдаж чагнаж чадахгүй байж үзэг цаас хоёроос өөр илүүчлэх эрх мэдэл, эд хөрөнгөгүй Цоодолын Хуланг цагдаж хорих нь лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг шоронгийн нааран дээр зохимжгүй хүнээр л туг тахих гээд байх шиг байна даа!
Гэхдээ нүүрсний хулгайч нараа Монгол орны тусгаар тогтнол, шударга ёсыг умартан, Монгол улсын дархан хил хязгаарын хаалга үүдээр хууль зөрчиж хулгай хийсэн тагнуулчаас ч долоон дор улайчихсан хуйвалдагч, дайсагнагч нарын дуулианыг дарахын тулд хүмүүс хамгаалж баахан бужигнаж, дээрэмчингүүдийн шуугианыг дарах хүн хэмээн Ц.Хуланг сонгож хорио юм уу ч гэж бодогдож байгаагаа нуух юун.
2023.01.26.
***
Хулсан бийрийг хуруундаа чимхэж
Хувь заяаны тухай шүлэг тэрлэж
Хуулиа завхруулдаг хуйвалдагч дээдсээс
Хулчганах нь үгүй ил тод ниргэдэг
Хулан найрагч иртэй тонгорог шиг
Хурц үгтэй дээ ад болсон юм уу?
Хамаг учир нь олдох л байлгүй
Харж л сууя даа яалтай ч билээ...
Чойжилын Дамдиндорж