• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хэн төрүүлсэн нь биш хэн өсгөсөн нь чухал 2023 / 01 / 31

Нийтлэгдсэн огноо: 2023-01-31 10:35:00

Хэн төрүүлсэн нь биш хэн өсгөсөн нь чухал

Амьдралаас авсан түүх: Миний санаж байгаагаар бид өөрийн орон байргүй, байнга тэнүүчилж, жижиг байр хөлсөлж амьдардаг байсан.

Таван настай байхад ээж өөр хүнтэй танилцаад хамт байхыг хүссэн ч дагавар хүүхэдтэй хүнтэй гэрлэхийг хүсээгүй учир хүү нь болох намайг энэ хүнээр амархан бөгөөд бөгөөд энгийнээр сольсон. Миний шаардлагатай бүх бичиг баримтыг авч намайг дагуулан явсан бөгөөд байрных нь хонхыг дарж, цоож онгойлгох чимээнээр бушуухан зугатаж ганцааранг маань үлдээн явсан юм.

Хаалгыг онгойлгосон аав, намайг хараад ихэд гайхсан ч намайг хэн болохыг шууд мэдсэн бөгөөд хэсэгхэн миний дээгүүр өөр хүн байгаа эсэхийг хараачлан зогссон ч эхнэр охин, хүү хоёртоо намайг сайнаар хүлээж аваарай хэмээн оруулсан юм. Аав намайг эхлээд асрамжийн газарт өгөхийг хүссэн ч эхнэр нь хүү юунд ч буруугүй гээд зөвшөөрөөгүйг олж мэдсэн.

Эхэндээ би ээжийгээ хүлээн, намайг буцаан авахаар миний төлөө ирнэ гэж бодсоор байв.

Миний төрсөн аав намайг битгий хэл нэг ч хүүхдэдээ халуун дулаан сэтгэл байгаагүй, намайг нэмэгдсэнд уурлаж бухимддаг ч тэр "ээж" гэр бүлийн бусад хүмүүсийн адил үргэлжлүүлэн дэмжсээр байв.

Аав нилээд харгис хүн тул гэртээ ирэхэд нь бид бүгдээрээ хүүхдийн өрөөнд түгжигдэж, нүдэнд нь тусахгүйг хичээдэг байлаа. Уур хилэн ноёрхсон нөхрөө орхиж чадахгүй, тэр эмэгтэй олон жилийн турш түүний бүх баяр ёслол, уур хилэнг тэвчсэн. Тэр түүнээс зайлсхийж, шаардлагатай үед уур хилэнг нь дарж, биднийг дуулиан шуугиан, хашгиралт хараалаас хамгаалж сурсан. Гэрт нам гүм байх хуваарийг мэддэг байсан тул аавыг тэгтэл уурлуулахгүй болж, би тэр эмэгтэйг ээж гэж дууддаг болсон ч аав маань өөр залуу бүсгүйтэй холбогдож, биднээс явах үед л бүгд тайван амьсгалав. Тэр үед бид бараг л насанд хүрсэн л дээ. Эгч, ах хоёр маань сургуулиа төгссөн. Санамсаргүй тохиолдлоор бид үе тэнгийнхэн байсан болохоор би ч сургуулийн төгсөлтийн шалгалтанд бэлтгэж гурвуулаа төгсч, бие биедээ тусалж, өөрсдийн хувь тавилангаа дагав.

Бид гурав нэр хүндтэй дээд сургуульд орохыг мөрөөддөг байсан. Аав хэдийгээр бидэнтэй дотно харьцаагүй ч сургалтын төлбөрийг төлнө гэж амлаж, хэлсэн үгэндээ хүрэв. Бид мөрөөдөж байсан мэргэжлээрээ орж, суралцаж байх үед аав нас барж басхүү сайн өвийг үлдээсэн.

Түүний сүүлчийн эзэгтэй нь юу ч аваагүй учир бид бүгд түүний компани, мөнгөн дансны бүрэн эзэмшигч болж бизнесээ үргэлжлүүлэн хөгжүүлсэн. Мөн гадаад руу явах, шинэ салбар нээх шаардлагатай болсон мөч ирлээ. Би тэр салбарын даргаар ажиллахаар шийдсэн.

Би ээжийгээ авч явахыг санал болгов. Цаг агаар дулаахан орон руу явах зохистой байсан учир санааг маань эгч, ах хоёр дэмжсэн.

Бид явах ёстой мөч ирлээ. Гэнэт миний төрсөн ээж гарч ирэхэд түүнийг шууд таньсан. Би бага насныхаа дурсамжтай хамт хаалганы гадна үлдээн зугатсан тэр дүр төрхийг олон жилийн турш хадгалсан.

Тэр намайг явах гэж байгааг мэдсэн учир "Хүү минь, би чиний ээж байна. Чи намайг мартчихсан ч үнэхээр том болжээ. Би маш их уйдаж, чамайг яаж амьдарч байгаад санаа зовж байсан ч одоо оллоо. Хамтдаа амьдарцгаая!" гэж хэлэхэд би түүний зоригийг гайхсан юм.

"Мэдээж би санаж байна! Намайг жижигхэн хүүхэд байхад хаалганы урд үлдээгээд зугатаж явсныг санаж байна. Гэвч би өөрийнхөө Ээжтэй хамт явна. Би таныг танихыг ч хүсэхгүй байна" гэж хэлсэн. Тэр үгэндээ би өчүүхэн ч харамсдаггүй.

Нөхрийнхөө хүүхдийг гадны эмэгтэйгээс авахаас айдаггүй, намайг хайрлаж, энхрийлж өсгөсөн хүн бол миний ээж. Тэр намайг өвдөж байхад надтай хамт сууж, анх удаа зүрх минь шархалж, найз нөхөдтэйгөө муудалцсаны дараа намайг тайвшруулж, зааж сургаж, тоглоом шоглоом, тэнэглэлийг минь уучилж, өсвөр насандаа хүсэл тэмүүллийг минь тэвчиж, намайг хэзээ ч буруутгаж алдааг минь сануулдаггүй. Түүний хувьд би хүү нь болж, миний хувьд тэр эмэгтэй ээж минь болсон! Надад өөр юу ч байхгүй!

Бид түүнтэй хамт өөр улс руу явж, тэнд би ирээдүйн эхнэртэйгээ танилцсан, ээжид таалагдсан учир хоорондоо сайн харилцаатай байдаг. Ээж миний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцоогүй, тэр ч байтугай өөрийнхөө амьдралыг зохицуулахаар зориглосон юм.

Ээж нэгэн сайхан эр хүнтэй танилцан тухтай амьдарч байна.

Үүний төлөө байсны учир ээж минь аз жаргалаа хүртэх ёстой байсанд юм. Одоо ээж маань маш их аялж, хүүхдүүд, ач зээ нар дээрээ байнга очдог. Би түүний баяр баясгалантай нүд рүү хараад, ээж миний амьдралд одоо ч байгааг ойлгодог. Тэр бол миний хамгаалагч сахиусан тэнгэр!

Зохиогч: Рабиа

Өөрийгөө эмчлэх

Р.Сайхан-Уул

 

холбоотой мэдээ

...
Монголын их урам буюу Цахиагийн Элбэгдорж
...
Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр
...
Ажилтнуудаа идэвхтэй хэвээр байлгах гурван стратеги
...
Засгийн яамдын толгойлогч сайдуудыг томилон тавьж буулгасан хишиг тараах зарлиг

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030