• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Бүргэдээс суралцах зургаан зарчим 2023 / 01 / 24

Нийтлэгдсэн огноо: 2023-01-24 17:56:00

БҮРГЭДЭЭС СУРАЛЦАХ ЗУРГААН ЗАРЧИМ

1. Бүргэд ганцаараа өндөрт нисдэг.

Тэр бор шувуу, хэрээ болон бусад жижиг шувуудтай хамт нисдэггүй.

Суралцах нь: Чамайг доош нь буулгадаг явцуу сэтгэлгээтэй хүмүүсээс хол бай. Бүргэд бүргэдтэй хамт нисдэг.

Сайн нөхөрлөлийг сонго.

2. Бүргэдүүд тодорхой алсын хараатай байдаг. Тэд 5 км зайд байгаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвартай.

Саад бэрхшээл байсан ч бүргэд олзоо барьж автлаа анхаарлаа төвлөрүүлдэг.

Суралцах нь: Алсын хараатай байж, ямар ч саад бэрхшээлийг үл харгалзан анхаарлаа төвлөрүүл, тэгвэл та амжилтанд хүрнэ.

3. Бүргэд сэг иддэггүй.

Тэд зөвхөн шинэ махаар хооллодог.

Суралцах нь: Өнгөрсөн амжилтдаа бүү найд, байлдан дагуулах шинэ хил хязгаарыг эрэлхийл.

Өнгөрсөн үеээ өнгөрсөнд нь үлдээ.

4. Бүргэдүүд шуурганд дуртай.

Үүл цугларахад бүргэд догдолж, шуургыг ашиглан өөрийгөө үүлнээс дээш өргөдөг. Энэ нь бүргэдэд элин хальж, далавчаа амраах боломжийг олгодог.

Харин бусад шувууд шуурга хараад модны мөчир, навчнуудад нуугдана.

Суралцах нь: Бэрхшээлүүд таныг өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү сайн болгох тул бэрхшээлүүдтэйгээ нүүр тул. Амьдралын шуургыг ашиглан илүү өндөр оргилд гар.

Амжилтанд хүрсэн хүмүүс илүү өндөр оргилд гарахаас айдаггүй. Амжилтанд хүрсэн хүмүүс сорилт бэрхшээлээс айдаггүй, харин түүнийг ашигладаг.

5.Байнга суралц, өсөж дэвш.

6. Бүргэд хөгширөхөд өд нь суларч, хурд нь саарч, өндөрт гарч чадахгүй болдог.

Энэ нь түүнийг сул дорой болгож, үхэлд ч хүргэдэг. Тиймээс тэр алс хол ууланд очиж биеийнхээ сул өдийг сугалан авч, хошуу, сарвуугаа хаданд цохьдог.

Энэ үед цус гарч, маш их өвдөлт мэдэрдэг. Дараа нь шинэ өд, шинэ хошуу, сарвуутай болтлоо тэндээ нуугдаж байгаад өмнөхөөсөө илүү өндөрт нисч гарч ирдэг.

Суралцах нь: Хичнээн хэцүү байсан ч гэсэн хуучин зуршлаасаа салах шаардлагатай. Танд дарамт учруулдаг, эсвэл амьдралд үнэ цэнэ нэмдэггүй зүйлсээсээ татгалз.

Хэзээ ч битгий бууж өг.

 

холбоотой мэдээ

...
Чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж эд зүйлс битгий хадгалаарай
...
Бүсийг удаан бүслэх тусам түүнд эерэг энерги хурдаг
...
Байнга үзэмний шүүс уух 5 шалтгаан
...
Хүнсний эслэг дутагдвал харшил үүсдэг

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030