• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Стэнфордын их сургууль байгуулагдсан тухай домог 2023 / 01 / 26

Нийтлэгдсэн огноо: 2023-01-26 12:05:00

Стэнфордын их сургууль байгуулагдсан тухай домог

Даруухан нууцлаг хувцас өмссөн эхнэр нөхөр хоёр Бостоны галт тэрэгний буудал дээр бууж, Харвардын их сургуулийн ерөнхийлөгчийн ажлын өрөө рүү явав.

Тэдэнд захиралтай уулзах тов байгаагүй учир нарийн бичгийн дарга ийм хүмүүс Харвардад хийх ажил байдаггүй гэж хариулав.

~"Бид Ерөнхийлөгчтэй уулзмаар байна" гэж тэр хүмүүс намуухан дуугаар хэлэв.

~"Ерөнхийлөгч өдөржин завгүй байдаг" гэж нарийн бичгийн дарга хуурай хөндий дуугаар хариулахад

~"Бид хүлээх болно" гэж эмэгтэй хэлэв.

Нэг цагт урам нь хугарч, явах л болно гэж найдсан нарийн бичгийн дарга хэдэн цагийн турш зочдыг үл тоомсорлов. Гэвч тэд хаашаа ч явахгүй мэт итгэлтэй хүлээсээр байсан учраас ерөнхийлөгчид

~"Магадгүй та тэднийг нэг минут хүлээж авбал тэд хурдан явах болов уу?" хэмээв.

Ерөнхийлөгч ч эгдүүцэвч дуртай дургүйн хооронд зөвшөөрөв.

Ийм чухал ажилтай хүнд даруухан хувцасласан хүмүүсийг хүлээн авах цаг байдаггүй нь лавтай.

Зочдыг дотогш ороход ерөнхийлөгч ширүүн, ихэмсэг харцаар тэднийг харахад түүнд талархсан эмэгтэй:

-Бид хоёр хүүтэй байсан, хүү минь танай их сургуульд нэг жил суралцахдаа энэ сургуульд дуртай, маш их баяртай байсан. Гэвч харамсалтай нь жилийн өмнө гэнэтийн байдлаар нас барсан юм. Нөхөр бид хоёр түүнийхээ дурсгалыг их сургуулийн нутаг дэвсгэрт үлдээмээр байна.

~Ерөнхийлөгч үүнд огтхон ч баярлаагүй, харин ч эсрэгээрээ уур нь хүрэв.

~ Хатагтай! ... үл тоомсорлон мэт өнгөөр “Бид Харвардад ирээд нас барсан бүх хүмүүст хөшөө босгож чадахгүй. Хэрэв ингэх бол энэ сургууль оршуулгын газар шиг болно.

~"Үгүй ээ, бид хөшөө босгохыг хүсэхгүй байна, бид Харвардыг өргөтгөж шинэ байр барихыг хүсч байна"

Ерөнхийлөгч бүдгэрсэн дөрвөлжин хээтэй даашинз, муу хослолтой эр, эм хоёрт хандан

“Өргөтгөл!" Ийм тохиолдол хэр их үнэтэй болохыг та мэдэх үү? Харвардын бүх барилгууд долоон сая гаруй долларын үнэтэй!....ярвайх мэт гараа үрэв.

Нэг минутын турш эмэгтэй чимээгүй болоход ярилцлага дууссныг ойлгуулан Ерөнхийлөгч муухай инээмсэглэхэд,

Эмэгтэй нөхөр рүүгээ эргэж хараад чимээгүйхэн,

~Шинэ их сургууль барихад ийм бага мөнгө төлөх уу?

Тэгвэл яагаад бид өөрсдөө их сургууль байгуулж болохгүй гэж?

Тэд эерэгээр толгой дохин салах ёс үйлдэхэд Харвардын ерөнхийлөгч эргэлзсэн мэт толгой сэгсрэх харагдав...

Ноён, хатагтай Стэнфорд хоёр босч өрөөнөөс гарав. Калифорнийн Пало Алто хотод тэд хайртай хүүгийнхээ дурсгалд зориулан Стэнфордын их сургуулийг байгуулжээ.

Википедиад

"Стэнфордын их сургуулийг төмөр замын магнат, АНУ-ын сенатор Леланд Амаса Стэнфорд болон түүний эхнэр Жэйн Стэнфорд нар үүсгэн байгуулсан. Их сургуулийг 1884 онд 16 насныхаа төрсөн өдрийг өнгөрүүлж амжаагүй цорын ганц хүү Леланд Девитт Стэнфордын (бага) нэрээр нэрлэжээ. Стэнфордын гэр бүл их сургуулийг цорын ганц хүүдээ зориулахаар шийдсэн бөгөөд Леланд эхнэртээ: "Калифорнийн хүүхдүүд бидний хүүхдүүд байх болно" гэсэн алдарт үгээ хэлжээ.

Алдарт хүмүүсийн амьдралаас

Р.Сайхан-Уул

 
 
 
 

холбоотой мэдээ

...
Монголын палеонтологийн түүх
...
Хүүхэд өсгөхдөө аав ээжийн яарах хэрэггүй 8 үйлдэл
...
Англи хэл яагаад дэлхий нийтийн хэл болсон бэ?
...
Хэнд ч гай болохгүй, хэний ч зовлонгийн шалтгаан болохгүй амьдарна гэдэг асар том хүмүүжил, соёл, боловсрол юм…

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030