• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Трампаас хөгшин Учралд дайх үг 2023 / 01 / 24

Нийтлэгдсэн огноо: 2023-01-24 09:35:00

Д.Трамп 1946 онд төрсөн, кока коланы донтон, Бүгд найрамдах намын гишүүн, 77 настай. Х.Клинтонтой өрсөлдөн Америкийн Ерөнхийлөгч болж, эрх мэдлийн оргил дээр зогсож байхад нь түүнтэй нэгэн эр шүүхдсэн байдаг юм.

Д.Трампын сошиал дахь нүүр хуудсыг дагадаг, үзэл бодол зөрөлддөг түүнд удаа дараа доромжлуулсныхаа дараа мань Дональд блоклоод хаяж л дээ. Гэтэл нөгөө нөхөр Трампыг шүүхэд өгч, ялалт байгуулан, блокноос эргэн ирсэн түүхтэй. Хэдий үзэл бодол зөрөлддөг ч уншиж, маргалдаж, өөрийгөө илэрхийлэх, Ерөнхийлөгчдөө үгээ хэлэх эрхээ тийнхүү хамгаалж үлдсэн нь хүний эрхийн талаарх хамгийн гайхалтай жишээ болж байлаа.

Н.Учрал. 1984 онд төрсөн, Тимон хэмээх нууц нэрээр дуулдаг байсан, МАН-ын гишүүн, 39 настай. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдмогцоо Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлуулж, сошиал дахь иргэдийнхээ эрхийг хязгаарлан, эрх мэдэлтнүүдийн эрхийг хамгаалахаар зорьсон.

Түүний хүчин зүтгэлээр иргэд цахим орчинд үгээ хэлэх, эвлэлдэн нэгдэх, албан тушаалтнуудын алтан амбаарын талаар ангайх эрхээ хязгаарлуулж байна. Бас нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд цахим орчинд идэвхтэй байдаг иргэдийн дэгдээдэг сошиал шуугиан олон авилга, албан тушаалын луйврыг зогсоож, гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Монголын өнөөгийн нөхцөлд ард түмэн бол сөрөг хүч, тэдний индэр нь цахим орчин болчихоод байгаа юм. Энэ тохиолдолд Н.Учрал болон түүний хуулийг дэмжсэн МАН-ын гишүүд сөрөг хүчнийхнийгээ толгойг хуулийн дор цавчихаар дэндүү яарлаа даа, тэгэх тусмаа сонгогдох магадлал улам бүр унаж байна.

Юу гээч, идэх хоолоо булаалгасан хүн хоногтоо мартдаг, хэлэх үгээ хязгаарлуулсан хүн хэзээ ч мартдаггүй юм даа. Цэнхэр гариг дээрх бүх улсын, бүх ард түмэн хэлэх эрх, хийх эрх, мэдэх эрх, тусгаар тогтнох эрхийнхээ төлөө зуун зуунаар тэмцэж, түүхээ бүтээж, улсаа зассан байдаг. Хэлэх, мэдэх эрхийн төлөөх тэмцэл бол хүн төрөлхтний түүх!

Р.Эмүжин

 

холбоотой мэдээ

...
Эв нэгдэлгүй, хэрүүл тэмцэл – исламистуудад том боломж ба олз
...
Эх орон салхинаас эхэлдэг
...
Зэсний гайхамшиг
...
Монголчууд бид ёс суртахуунтай байх ёсгүй юу

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030