• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Японы хүн амын өсөлтийн асуудал ноцтой төвшинд хүрсэн гэв 2023 / 01 / 25

Нийтлэгдсэн огноо: 2023-01-25 09:00:00

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Япон улсын хүн амын өсөлт буурсаар, Япон улс цаашид оршин тогтнох эсэх дээрээ тулаад буй талаар мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар уг асуудлыг хойш тавилгүй яаралтай шийдэх ёстой аж. 125 сая хүн амтай тус улсад 1970-аад онд жилдээ 2 сая гаруй төрөлт бүртгэгддэг байсан бол өнгөрсөн жил 800 мянга хүрэхгүй төрөлт бүртгэгдсэн байна.

Дэлхийн бусад улс орнуудад тэр дундаа Японы хөрш орнуудад төрөлтийн тоо буурах хандлага ажиглагдаж байгаа ч Япон улсад сүүлийн хэдэн 10 жилд дундаж наслалт тасралтгүй нэмэгдсэнээр хүн амын өсөлтийн асуудал ноцтой төвшинд хүрчээ.

Тус улсад өндөр настнуудын тоо өсөхийн хэрээр тэдгээрийг дэмжих хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурсаар байна. Япон улс 65-аас дээш насны иргэдийн хүн амд эзлэх хувиар тэргүүлж буй орнуудын жагсаалтын хоёрдугаарт Монако 39 мянга орчим хүн амтай Монако улсын ард бичигдэж байна.

Ерөнхий сайд Фүмио Кишида, "Хүүхэд болон хүүхэд өсгөхтэй холбоотой бодлогууддаа анхаарал хандуулах нь хойшлуулашгүй асуудал болоод байна." хэмээн засгийн газар ойрын хугацаанд хүүхэдтэй холбоотой хөтөлбөрүүддээ зарцуулах төсвөө хоёр дахин нэмэгдүүлнэ, уг асуудлыг хариуцах засгийн газрын шинэ агентлаг ирэх 4-р сард байгуулагдана гэжээ.

Өмнө нь Японы засгийн газар хүн амын өсөлтиыг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан ч амжилт олоогүй юм.

2020 онд судлаачид Японы хүн ам 2017 онд 128 сая хүн ам болж, оргилдоо хүрсэн, үүнээс хойш хүн ам нь тасралтгүй буурсаар энэ зууны сүүл гэхэд 53 сая орчим болно хэмээн тооцоолсон юм.

Өнөөдрийн байдлаар Япон улсын хүн амын тоо 125 сая орчим болж буурчээ. Нөгөөтээгүүр Япон улс цагаачлалын тал дээр хатуу бодлого баримталсаар ирсэн ба шинжээчид Японы эрх баригчид хөгширч буй хүн амынхаа асуудлыг шийдэхийн тулд цагаачлалын бодлогоо сулруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Төрөлтийн тоо буурч байгааг амьдралын өртөг өндөр, эмэгтэйчүүд сурч, ажил хөдөлмөр эрхлэх нь нэмэгдсэн, жирэмслэлтээс хамгаалах эм, ерөндөг зэрэг нь хүртээмжтэй болж, эмэгтэйчүүдийг цөөн хүүхэдтэй байх сонголтыг хийх болсонтой холбож байна.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ мөн л улсад нь төрөлтийн тоо буурч, хүн амынх нь тоо сүүлийн 60 жилд байгаагүйгээрээ буурсан болохыг мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
АНУ Украинд дахин 1 тэрбум ам. долларын үнэ бүхий зэр зэвсгийн тусламж үзүүлнэ
...
БНСУ-д суралцахаар ирсэн гадаад оюутнуудын 67 хувь нь сургуулиа орхиж, визний зөвшөөрөлгүй амьдарч байна
...
Украины хил дээрх ОХУ-ын цэргийн албан хаагчдын тоо үлэмж нэмэгдсэн гэлээ
...
Тэрбумтан Олег Тиньков Оросын иргэншлээс татгалзжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030