• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Жирэмсний эхний саруудад анхаарах зүйл 2023 / 01 / 26

Нийтлэгдсэн огноо: 2023-01-26 11:25:00

ЖИРЭМСНИЙ ЭХНИЙ САРУУДАД АНХААРАХ ЗҮЙЛ

Илрэх шинж тэмдэгүүд нь:

1. Өглөө босоход огиудас хүрэхэд

2. Гэдэс өлсөхөд дотор муухайрах

3. Идэх дуршил өөрчлөгдөх

4. Үнэрлэх мэдрэмж сайжрах

5. Уйтгарлах зэрэг хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөрөөр илэрдэг.

Эхэн үедээ жирэмсний хордлого гэж танихгүй ядарсан, бие муу байна гэж хүмүүс андуурдаг. Жирэмсэлсэн байх магадлалтай хүн эм болон энержи ундаа уухынхаа өмнө тестээр шалгаж үзэх хэрэгтэй.

Жирэмсний 3 сартай /8-11 долоо хоногтой/ болоход гэдэс томрохгүй боловч, хөх хөндүүр болж, хөхний толгойн өнгө тодорно.

Жирэмсний хордлоготой байх шинж тэмдгүүд:

1. Огиудас хүрч юм идэж чадахгүй байх

2. Олон хүнтэй газар явахад дотор муухайрах

3. Юм идээгүй үед дотор харанхуйлах.

Мөн ямар ч шинж тэмдэг илэрдэггүй хүн ч байдаг.

2. Жирэмсэн гэдгээ мэдсэн даруй эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй

Та жирэмсэн болсноо мэдсэн бол аль болох эрт эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Төрөх эмнэлэгтээ эртнээс тогтвол дараа нь тулгамдах зүйлгүй амар байх болно. Эмчийн хяналтанд орж тогтмол хугацаанд жирэмсний үзлэгт хамрагдах шаардлагатай.

Жирэмсний үзлэгээр:

1. Цус дутагдал болон халдварт өвчинтэй эсэхийг шинжлэх цусны ерөнхий шинжилгээ авах

2. Цусны даралт үзэх

3. Шээснээс уураг болон сахарын хэмжээг шалгах шээсний шинжилгээ

4. Савны амсар, үтрээ, савны хэвийн байдлыг шалгах дотуур үзлэг

5. Хэт авиан оношилгоогоор ургийн зүрхний цохилтыг шалгана

Жирэмсний үзлэг нь тухайн эмнэлгээсээ шалтгаалаад өөр өөр байх ба жирэмсний 6 сар /23 долоо хоног/ хүртэл 4 долоо хоногт 1 удаа, жирэмсний 7 сартайгаас /24 долоо хоног/ 3 долоо хоногт 1 удаа, 9 сар /35 долоо хоног/ хүртэл 2 долоо хоногт 1 удаа, жирэмсний 10 сартай /36 долоо хоног/ үед долоо хоногт 1 удаа үздэг.

3. Жирэмсний эхэн үед анхаарах шаардлагатай зүйлс:

Жирэмсний 5 сар /16-19 долоо хоног/ -Тогтвортой болох хүртэл дараах зүйлс хориотой.

1. Хүнд зүйл өргөх

2. Өндөр өсгийтэй гутал өмсөх

3. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хйих зэргийг анхаарч хэвлий дэх хүүхдээ хамгаалаарай.

Жирэмсэн үед архи, тамхи хориотой. Мөн рентгенд харуулж болохгүй. Ялангуяа бага сартай үед ургийн эрхтэн үүсч байх үед рентгенд харуулахад урагт муу нөлөөтэй байдаг.

Жирэмсний 2-3 сар хүртэл гэдэс томрохгүй, ургийн хөдөлгөөн мэдрэгдэхүйн улмаас жирэмсэн болсноо мэдэх боломжгүй байдаг.

Жирэмсний 4 долоо хоногтой болоход хэвлий дэх ургийн төв мэдрэлийн систем болон зүрх үүсч эхэлдэг. Мөн жирэмсний 6 долоо хоногтой болоход эхо-гоор зүрхний цохилтыг сонсож болно. Жирэмсний 7-8 долоо хоногтой үед зүрх 4 ховдолд хуваагдаж, бөөр, ходоод, элэг зэрэг ихэнх дотор эрхтэнүүдийн хэлбэр үүсч эхэлдэг.

Улмаар 8-11 долоо хоногтой болоход бие болон хөл, гар нь тодорхой ялгагдахуйц болж хамар зэрэг нь мэдэгдэхүйц хэлбэртэй болж эхэлдэг.

Жирэмсний 2 сартайд 4гр орчим байдаг бөгөөд 1 сарын дараа ойролцоогоор 20гр болдог. Төрөх үедээ ойролцоогоор 3000 гр хүртэл өсдөг байна.

 

холбоотой мэдээ

...
Дээж өргөх тухай эртний түүхэн сургамж
...
Шүлс бол маш чухал шингэн
...
Хонины ордынхонтой заавал найзлах 10 шалтгаан
...
Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа буюу гэр бүл салах шалтгаан

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030