• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Шинэ Зеландын Ерөнхий сайдаар Крис Хипкинс томилогдоно 2023 / 01 / 22

Нийтлэгдсэн огноо: 2023-01-22 11:32:00

Шинэ Зеландын эрх баригч Хөдөлмөрийн нам ням гарагт хийсэн хурлынхаа үеэр Жасинда Ардерны оронд Крис Хипкинсийг намын даргаар томилохоор болжээ.

Ингэснээр Крис Хипкинс Жасинда Ардерныг огцорсны дараагаар Шинэ Зеландын төрийн тэргүүнээр томилогдох юм. 44 настай Крис Хипкинс нь Жасинда Ардерныг орлох цорын ганц нэр дэвшигч байсан ба Хөдөлмөрийн намын гишүүд түүнийг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам болон Крис Хипкинс нар тус бүр бүрдээ хэвлэлийн бага хурал зарлаж, шинэ томилгооны талаар мэдээлэл өгөх аж. Өнгөрсөн пүрэв гарагт Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ.

Крис Хипкинсийн хувьд коронавирусын цар тахлын үед иргэд түүний чадварыг ихээр үнэлсэн, Ж. Ардерны засгийн газрын урдаа барих чадварлаг гишүүний нэг байсан аж.

Тэрээр анх 2008 онд Хөдөлмөрийн намаас нэр дэвшин парламентад сонгогдсон ба 2020 оны 7-р сард Эрүүл мэндийн сайдаар, 2020 оны сүүлээр коронавирусын цар тахлыг хариуцсан сайдаар тус тжс томилогдож, Шинэ Зеландын цар тахлын эсрэг тэмцлийн нүүр царай болсон юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн намын гишүүд 46 настай Кармел Сепулонийг Ерөнхий сайдын орлогчоор томилохоор төлөвлөжээ. К. Сепулонигийн хувьд Самоа, Тонга гаралтай бөгөөд нийгмийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, урлаг, өв соёлын салбарын бодлогод чухал хувь нэмэр оруулсан аж.

Жасинда Ардерны орлогч сайд, Сангийг сайдаар ажиллаж буй Грант Робертсон шинэ засгийн газарт Сангийн сайдын албан тушаалыг хаших талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Крис Хипкинс албан ёсоор Шинэ Зеландын Ерөнхий сайдаар томилогдохоос өмнө Жасинда Ардерн Их Британийн Нэгдсэн Вант улсын эзэн хаан III Чарльзийн Шинэ Зеланд дахь төлөөлөгч Синди Кирод огцрох хүсэлтээ өгөх ба үүний дараа Синди Киро К. Хипкинсийг албан ёсоор төрийн тэргүүнээр томилох аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Жоковичийг хөөсний хариуд Серби Rio Tinto компанийн лити олборлох төслийг зогсоолоо
...
Галт уулын дэлбэрэлтээс үүссэн хохирлын хэмжээг тодорхойлохоор онгоц илгээжээ
...
Ажлын байран дээр ухаалаг гар утас болон бусад хэрэгсэл хэрэглэхийг хориглолоо
...
Хонгконгийн хэвлэлийн магнат Жимми Лайгийн өмгөөлөгчид Ерөнхий сайд Риши Сунактай уулзахыг хүсжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030