Тулай өвчний натурал эмчилгээ.
Тулай өвчнийг витаминаар эмчилж болох уу?
Хэрвээ хангалттай Витамин С анхнаасаа уудаг байсан бол тулай өвчтэй болохгүй байсан. Витамин С бол биеийг утаанаас, хар тугалганаас, хүнд металаас, биенд шээсний хүчил хуримтлагдахаас гэх мэт олон юмыг детокс хийж өгдөг маш хэрэгтэй бодис юм.
Тулай өвчин нь цусанд uric acid буюу шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихсэхээр үүсдэг эмгэг. Энэ нь юунаас үүсэх вэ гэхээр малын гэдэс дотор, ангийн мах, загас, далайн хүнс, сахар, дрож гэх мэтийг идсэнээс үлдсэн пурин гэх бодисын задралаас үүсч бие нь бөөрөөр бүрэн зайлуулж чадахгүй үе мөчинд юмуу аль нэг эрхтэнд хуримтлагдахаар үүсдэг өвчин.
Тийм ч учир гадаадад далайн хүнс хэрэглэхдээ лемонтой, цагаан гаатай ч юм уу хэрэглэдэг. Хоолны араас ямар нэгэн хүчилтэй ус ч юмуу вино уудаг нь учиртай юмаа.
Гэтэл Монголд ингэж пурин, шээсний хүчлийг детокс хийх юм хэрэглэдэг бил үү? Одоо тулай өвчин ихсэх нь аргагүй л юм байна.
Эмчилгээнд:
-Вит С
-Цагаан гаа
-Алимны цуу (тунгалаг биш уух зориулттайг нь)
-Лемоны шүүс
-Турмерик
-Халгайны үндэс
-Potassium citrate (калийн цитрат)
Эдгээрээс сайн хэрэглээд байхад илүүдэл шээсний хүчил гадагшилж эмчлэгдэх боломжтой юм байна.
М.Баярцэцэг