• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Жасинда Ардерн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ 2023 / 01 / 19

Нийтлэгдсэн огноо: 2023-01-19 13:33:00

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сард Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгджээ. Тэрээр Шинэ Зеландын төрийн тэргүүнээр ажилласан 6 жил хүнд хэцүү байсныг онцолж, цаашид улс орноо удирдах "хүч чадал" түүнд үлдээгүй гэжээ.

Жасинда Ардерн Хөдөлмөрийн намын даргаасаа ирэх сарын 7-ноос өмнө буух ба түүний оронд томилогдох хүнийг ойрын өдрүүдэд санал хураалтаар сонгох аж.

Шинэ Зеландын парламентын сонгуулийн хувьд ирэх 10-р сарын 14-нд болох юм. 42 настай Ж. Ардерн зуны амралтын үеэр цаашид юу хийхээ шийднэ хэмээн мэдэгджээ.

2017 онд 37 насандаа Шинэ Зеландын Ерөнхий сайдаар томилогдсон тэрээр дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүнээр тодорч, жилийн дараа төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь эмэгтэй болсон юм.

Жасинда Ардерн Шинэ Зеланд улсыг коронавирусын цар тахал, Крайстчёрч хотод болсон алан хядах үйл ажиллагаа гарах үеэр мөн Уайт Айлэнд арал дээрх галт уулын дэлбэрэлт болох үеэр тус тус удирдан чиглүүлж байсан билээ. Тэрээр, "Улс орноо энх тайван цагт удирдах нэг өөр, хямралын үеэр удирдах бүр ч өөр юм." хэмээн онцолсон байна.

Тэрээр Хөдөлмөрийн нам сонгуульд ялалт байгуулж чадахгүй байж магадгүй гэсэн шалтгаанаар бус харин ялалт байгуулна гэсэн шалтгаанаар албан тушаалаасаа огцорч байгаа ба түүний хэлснээр уг сорилыг давахад шинэ хүн хэрэгтэй аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханыг хөнөөхийг оролджээ
...
Мариупольд байгаа 100 мянга гаруй иргэний хувь заяа В.Путины гарт байна гэв
...
Нью Йорк хотод зэвсэглэсэн этгээд гал нээж, 10 хүний аминд хүрсэн нь арьс өнгөний үзлээс үүдэлтэй гэв
...
Масктай гүйлгэсний улмаас хоёр сурагч нас баржээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030