• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Украины Дотоод хэргийн сайд нисдэг тэрэгний ослын улмаас нас баржээ 2023 / 01 / 19

Нийтлэгдсэн огноо: 2023-01-19 10:49:00

Өнгөрсөн лхагва гарагт Украины нийслэл Киевт нисдэг тэрэг осолдож, тус нисдэг тэргэнд зорчиж байсан Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырски, түүний орлогч сайд Евгений Енин, нарийн бичгийн дарга Юрий Лубкович нараас гадна 11 хүн амиа алджээ.

Уг осол гарахад ОХУ нөлөөлсөн гэх баримт нотолгоо байхгүй байгаа ч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр үг хэлэхдээ "дайны үед санамсаргүй осол гэсэн ойлголт байхгүй", дээрх осол нь дайны үр дагавар хэмээн мэдэгджээ.

Нисдэг тэрэг орон нутгийн цагаар өглөөний 08 цаг 30 минутанд хүүхдийн цэцэрлэгийн ойролцоо осолдсон ба ослын улмаас нисдэг тэргэнд зорчиж байсан 10 хүн, гадаа явж байсан 4 хүн амиа алджээ.

42 настай Денис Монастырски нь Ерөнхийлөгч В. Зеленскийн зөвлөхөөр хамгийн удаан хугацаанд ажиллаж байсан ба Дотоод хэргийн сайдын хувиар дайн тулааны үеэр аюулгүй байдлыг хангах, дотоодын цагдаагийн албаны үйл ажиллагааг хариуцах чухал үүргийг гүйцэтгэж байжээ.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Кирило Тимошенкогийн мэдээлснээр Д. Монастырски дайны "халуун цэг" рүү буюу Харьков хотыг зорьж байсан аж. Д. Монастырски нас барсантай холбоотойгоор Украины Цагдаагийн газрын дарга Игорь Клименко Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ослын улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлсэн байна.

Осол өглөө эрт эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг нь хүргэж өгөх цагаар болсон ба ослын улмаас шархдаж, бэртэж гэмтсэн 25 хүний 11 нь хүүхдүүд байгаа аж.

Осол болохыг харсан гэрчүүд ОХУ-ыг буруутгаж байна. Тэдний хэлж байгаагаар цаг агаар манантай байснаас гадна цахилгаан эрчим хүчгүйн улмаас байшин барилгууд ямар ч гэрэлгүй байсан нь осол гарах шалтгаан болжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Ханхүү Эндрюгийн цэргийн бүх хэргэм зэргийг хураан авчээ
...
Лаос улс иргэдээ коронавирусын нөхцөл байдал намжтал эх орондоо ирэхээс түдгэлзэхийг чиглэл болголоо
...
Суэцийн сувгийг хөдөлгөөн нээгдсэн ч дэлхийн далайн тээврийн зах зээл сэргэхэд багагүй хугацаа шаардагдана
...
ОХУ технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуйн техникийн экспортоо зогсоолоо

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030