• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Жирэмсэн ба амны хөндийн эрүүл мэнд 2023 / 01 / 25

Нийтлэгдсэн огноо: 2023-01-25 10:05:00

ЖИРЭМСЭН БА АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД

Амны хөндий гэж юу вэ?

Амны хөндий нь:

-Хатуу зөөлөн тагнай

-Буйл Эрүү

-Шүд

-Жавж

-Залгиур хоолойноос бүрдэнэ. Хоол боловсруулах эрхтэний эхлэл хэсэг юм.

Шүд

Шүд бол хүний идсэн хоол хүнсийг жижиглэн бутлах гол үүрэгтэйгээс гадна үг яриа зов хэлэгдэхэд оролцдог. Түүнээс гадна хүний эрүүл, залуу байхад нөлөөлөх гол эрхтэн болохын хувьд гоо сайхны үзүүлэлт болдог.

Амны хөндийн эрүүл ахуй

-Бид шүдээ цоорох, өвдөх, гэмтэхээс зайлшгүй урьдчилан сэргийлж, арчилж байх ёстой. Амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахин хамгаалах нь хүүхэд, өсвөр үе болон насанд хүрэгчдэд чухал юм. Иймээс амны хөндийн эрүүл мэндийг амьдралынхаа туршид хамгаалах хэрэгтэй. Бид зөвхөн залуу насанд бус, бүхий л амьдралынхаа туршид амаа арчилж байх хэрэгтэй.

-Шүдээ сайн арчлах явдал нь амны хөндий эрүүл байхын үндэс болдог бөгөөд зохистой хооллох, тамхи татахгүй байх нь таны шүд, амны хөндий мөн бие эрүүл байхад тустай.

Хоол хүнсийг зөв сонгож хэрэглэх

> Сүү тараг цагаан идээ бүхий кальциар баялаг хүнс түлхүү хэрэглэх

> Чихэр шоколад гаазтай ундаа жүүснээс татгалзаж цэвэр усны хэрэглээг ихэсгэх.

> Жимс жимсгэнийг өгснөөр таны хүүхдийн өсөлт хөгжил хоолны дуршлыг нэмэгдүүлнэ.

Шүдийг тогтмол угааж цэвэрлэх

>Та шүдээ өглөө орой тогтмол угааж байх, мөн хоол идсэний дараа угаах

> Шүдний завсрыг сайтар цэвэрлэх шүдний утас ашиглах

> Шүдээ угаах боломжгүй тохиолдолд чихэргүй бохь зажилах болон ам зайлагч ашиглах

Сойз сонголт

Бүх насанд тохирсон янз бүрийн хэмжээтэй байдаг.

> Сойзны үс нь зөөлөн болон зөөлөвтөр байх

> Үүдэн 2 шүдний хэмжээтэй ижил байх

> сойзыг 3-4 сар тутам солих

Шүдээ зөв угаах

Зөв хэмжээтэй, зөөлөн үстэй сойзыг хэрэглэ. Сойзны үс нь тэгш, шулуун байх хэрэгтэй. Хэрвээ сойзны үс нь тахиралдаж налсан байвал шүдний сойзоо солиорой.

Сойзны үстэй хэсгийг шүд рүү 45 градус байхаар барь. Сойзны үзүүр нь буйлны доогуур гулсаж байхаар тохируул.

Буйлны доод хэсгээр ургасан хөгцийг шүдний сойзны зөөлөн хөдөлгөөнөөр зайлуулах хэрэгтэй. Шүдийг хажуунаас шулуун чиглэлээр биш дээш доош нь харин үүдэн шүдийг тойрох хөдөлгөөнөөр угаагаарай.

Үүдэн шүдийг угаахдаа сойзны дотор талаар шүд, буйлны дээгүүр хэд хэдэн удаа, налуу байдлаар давтан угаа Бүх шүдний орой, ёзоор, ар тал, урд талыг найдвартай сайн угаагаарай. Нэг удаа угаахдаа нэг юм уу, хоёр шүдийг цэвэрлэх хэрэгтэй. Ингэж шүд болгоныг ээлжилж зөв угаагаарай. Хэлээ сойздон угаагаарай. Хоол хүнс, нян хэлэн дээр цуглаж, эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Иймээс хэлээ сайн угаах нь амны хөндийн эвгүй үнэрээс сэргийлнэ. Шүдээ угаахдаа яарч болохгуй. Гурван минутаас доошгүй хугацаагаар шүдээ сойздож угааж бай. Шүдний гадаргуу бурийг ойролцоогоор 10 удаа угаах хэрэгтэй. Шүдээ сойздож угаасны дараа амаа нэг удаа усаар зайлж, хэл, шүднээс хоолны үлдэгдэл болон бусад зүйлийг цэвэрлэ.

 

холбоотой мэдээ

...
Эрэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинж
...
Та хүүхдийнхээ 6 насны араа шүдний талаар мэдэх үү
...
Нугалам хоорондын гэтмлүүд, түүнийг эмчлэх
...
108 удаа сунаж мөргөхийн эрүүл мэндийн ач холбогдол

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030