• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Татварын дарамт ард түмнээ түймэрдэж, улсын эдийн засгаа уртын зайндаа хорлож байгаагаас өөр ямар ч шидгүй... 2023 / 01 / 12

Нийтлэгдсэн огноо: 2023-01-12 11:41:00

Олон түмнээ оготнын нүхэнд шурга гэчихээч...

Авилгачиддаа зориулсан хуулинд нь ардаараа бүдрэх юм байна л даа. Хэрэв таны нэр дээр хашаа байшин юм уу зуслан, орон сууц, гарааш бүртгэлтэй бол аль нэг буюу гурав дахид нь татвар төлөхөөр хуульчилж, энэ оноос нэхэгдэж эхэлснийг анзаарсан уу? 100 сая төгрөгийн байртай хүн байрлалаасаа хамаарч жилдээ 600 000-1000 000 төгрөг хүртэлх татвар төлөх нь ээ. 10 жилийн дараа гэхэд 10 саяыг төлж, байрны үнэ бууна гэж бууралтталаа горьдох хэрэггүй боллоо. Орон байртай болох гэж он жилээр зүтгэнэ, зээл авна, зэлтэрт гацна. Зүтгэсээр байж өөрийн болгосны дараа татварт тарайж унатлаа дарлуулна. Энэ яг хаашаа зүглээд, юу руу яваад байна аа?

Гурван жилийн өмнө бараг л 30-аад байртай нэгэн шүүгч асны тухай шуугиад өнгөрч байсныг санаж байна уу? Авилгачиддаа хяналт тогтоох гэсэн юм бол энэ улсын эдийн засгийг үүрч явдаг дундаж давхаргынхандаа халгаагүй байхаар тооцох байж дээ. Хотын төвлөрлийг сааруулах зорилготой юм бол хөдөө орон нутаг, хотын захын соёл боловсрол, зах зээл, эдийн засгийг эхлээд хөшүүрэгдэж хөгжүүлж байж хүнээ татна шүү. Түүнээс биш татвараар дарамтлаад шийдэгдэхгүй эээ. Далд эдийн засаг чинь л далбайтлаа томорч, далдайтлаа завхарна. Төсөв бүрдүүлэх арга юм бол ёстой төвөг л байна, албан тушаалтай 100 авилгачны төмөр шүүгээнд Монгол Улсын жилийн төсөв жирийтэл өрөөстэй хэвтэж байгаа даа, тэднийгээ л шалгаж хянаад, шалдлаад төсвөө босго гэмээр байна!

Энэ улсад үйлдвэрлэл явуулаад, бизнес хийгээд хүн амьдарч болдог хуулийн зохицуулалттай байсан бол мөнгөө хуримтлуулж байр аваад, тэрнийгээ түрээслүүлээд хэвтэж л байв гэж дээ. Иргэдээ аврах завь ч үгүй далайд шидчихээд сэлүүр өгөхийн оронд татвар нэхээд, живж үхэхийг нь жил сараар хүлээж суудаг болоо юу? Эсвэл Монгол Улсад монгол хүн амьдрах аргагүй болгох хэтийн санаа, алсын явуулга юм уу?

Хуулиараа наадаад, хуу олноороо батлаад сууж байгаа Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ хоёр ер нь үнэнээ хэлчихвэл яасан юм бэ, газар нутгаа хоосолж, гадагшаа иргэдээ дүрвүүлж байгаад гадныханд өгнө гэсэн тохироо алсын зай, холын замдаа байна уу, үгүй юу? Үл хөдлөх хөрөнгөндөө албан татвар төлдөг улс орнууд чинь ард түмнийхээ амьдрах, хөдөлмөрлөх эрхийг дээд зэргээр хангасан байдаг болохоос та нар шиг төсвийн луйварчид байдаггүй юм аа. Яг өнөөдрийн нөхцөлд татварын дарамт бол ард түмнээ түймэрдэж, улсын эдийн засгаа уртын зайндаа хорлож байгаагаас өөрцгүй, өөр ямар ч шидгүй.

Өнөөдрийн монголчууд бол уурын зууханд амьдарч, утаагүй түлшинд хордож, нийтийн унаа нэртэй хөлдөөгчид дайгдаж яваагийнхаа төлөө орон байрандаа хүртэл татвар төлөх юм уу, хэлээд өг дөө. Орон сууцнуудын хажуугийн газрыг зарж гишгэх газар, тоглох талбай, амьсгалах агаар, харах цонхгүй болгочихоод одоо татвар авна гэнэ ээ, нэртэйгээр нь оготнын нүхэнд шурга гэчихээч!

Р.Эмүжин

 

холбоотой мэдээ

...
Төгсбуянтын зурхайг 1911 онд Монгол улс тусгаар тогнолоо зарласныхаа дараа төрийн зурхай болгосон
...
Нас барагсдын хойноос буян үйлддэгийн учир
...
Монгол оронд 400-гаад зүйлийн мөөг ургадаг
...
Беркли - Орших гэдэг бол мэдрэх явдал юм

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030