• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Солонгосын Е9 буюу мэргэжлийн бус ажлын визтэй иргэд 10 жилийн хугацаанд оршин суух боломжтой болно 2023 / 01 / 05

Нийтлэгдсэн огноо: 2023-01-05 10:16:00

БНСУ-ын засгийн газар энэ жил шинээр тус улсад ажиллах гадаад ажилчдыг тоог ихэсгэх зорилготой байгаагаа мэдээллээ.

Тус улсаас ажиллах зөвшөөрөлтэй визээр орж ирэх хүний тоог жил болгон тогтоодог билээ.

Одоог хүртэл E-9 гэх мэргэжлийн бус ажлын визээр нэг жилд 50,000~60,000 орчим гадаад ажилчид солонгост ирж ажилладаг байсан бол, энэ жил тус визээр орж ирэх ажилчдын тоог 110,000 болгож өсгөх гэж байгаа ажээ.

Мөн E9 визний хугацааг уртасгах гэж байна.

Одоог хүртэл E9 виз 3 жилийн хугацаатай бөгөөд хамгийн удаандаа 4 жил 10 сар хүртэл сунгах боломжтой байсан бол энэ хугацааг хамгийн ихдээ 10 жил хүртэл сунгах боломжтой болгох төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Солонгосын мэргэжлийн бус ажлын талбарт тогтвортой ажиллах ажлын хүчин ихсэх сайн талтай гэж үзэж байна.

E-9 виз гэдэг нь гадаад ажилчдыг ажиллуулах тухай хуулийн дагуу олгодог виз бөгөөд мэргэжлийн үнэмлэх юмуу ажлын туршлага шаардагдах мэргэжлийн ажил биш үйлдвэр, барилга, газар тариалан болон фирм зэрэг мэргэжлийн бус ажлын төрөлд ажиллах гэж байгаа гадаад иргэнд олгодог виз юм.

Тус визийг авах боломжтой орны тоог 16 орноор хязгаарладаг бөгөөд Монгол улс маань үүнд багтдаг билээ. Ингэснээр Солонгост ажиллах визний босго хөнгөрөх шинжтэй байна.

Удаан хугацаагаар оршин суух эрх буюу 10 жилийн виз авах гадаад ажилчдын хувьд нэг газраа даан тогтвортой ажилласан байх шаардлагатайгаас гадна 사회통합프로그랩 буюу нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн 3-р шатанд тэнцсэн байх, топик 3-р түвшинөөс дээш байх зэрэг шаардлага тавих юм байна.

Ж.Нармандах

Эх сурвалж: MBC

 

холбоотой мэдээ

...
Энэтхэгт эхний ээлжийн тусламж буулаа
...
В. Путин, Ж. Байден нарын уулзалт төлөвлөсөн цагаасаа өмнө дууслаа
...
Итэвоны хэргээр Дотоод хэргийн сайдаа огцрохыг Солонгосын парламент шаардлаа
...
Ж.Байден оросууд украинчуудыг хомроглон устгаж байна гэв

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030