• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Засгийн газрын хуралдаанаар тамирчдын мөнгөн шагналын тогтоолыг баталжээ 2022 / 12 / 31

Нийтлэгдсэн огноо: 2022-12-31 11:23:00

2022 оны 12-р сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар тамирчдын мөнгөн шагналын тогтоолыг баталжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үндэсний хэмжээний спортын тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу 2022 онд Улсын хэмжээнд зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спортын XV наадам, Монголын оюутны спортын V наадам, Монголын үндэсний спортын VII наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын тогтоолыг 2022 оны 12 сарын 28-ний өдрийн хуралдаанаар баталлаа.

“Монголын бүх ард түмний спортын XV наадам”-д медаль авсан 1180 тамирчин, дасгалжуулагчдад 1,146,500,000 төгрөг, “Монголын оюутны спортын V наадам”-д медаль авсан 487 тамирчин, дасгалжуулагчдад 188,000,000 төгрөг, “Монголын Үндэсний спортын VII наадам”-д медаль авсан 285 тамирчин, дасгалжуулагчдад 115,00,000 төгрөг, нийт 3 наадамд амжилттай оролцож медаль хүртсэн 46 спортын төрлийн 1952 тамирчин, дасгалжуулагчдад журмын дагуу шагналын зардалд 1.449.5 00.000 (нэг тэр бум дөрвөн зуун дөчин есөн сая таван зуун мянга) төгрөгийн мөнгөн шагнал олгох юм.

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор Монголын бүх ард түмний спортын наадмыг 4 жил тутамд зохион байгуулахаар заасан ба цар тахлын улмаас Засгийн газрын 2021 оны 268 дугаар тогтоолын дагуу "Монголын бүх ард түмний спортын XV зуны наадам"-ыг 2022 онд хоёрдугаар хагас жилд зохион байгуулсан. "Монголын бүх ард түмний спортын XV зуны спортын наадам"-д олимпын спортын 18 төрөл, оюуны спортын 2 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын 6 төрөл нийт 26 спортын төрөлд 4500 гаруй тамирчид хамрагдан оролцсон.

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу “Монголын оюутны спортын наадам”-ыг 2 жил тутамд байгуулж эхэлсэн бөгөөд 5 дугаар наадмыг 2020 онд явуулж эхэлсэн боловч цар тахлын улмаас тасарч 2022 оны эхний хагас жилд зохион байгуулж анхан шатын тэмцээнд 7500 тамирчид, шигшээ тэмцээнд 1607 тамирчид олимпын спортын 10 төрлөөр зохион байгуулсан.

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолд заасны дагуу үндэсний уламжлалт спортын төрлүүдээр зохион байгуулагддаг “Монголын Үндэсний спортын наадам”-ыг 4 жил тутамд өвөл, зуны спортын төрлүүдээр зохион байгуулдаг.

Тус наадмыг 2022 оны 8 дугаар сард Монголын үндэсний спортыг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ танин мэдүүлэх, хайрлан хамгаалах зорилгын дор үндэсний уламжлалт 14 спортын төрлөөр явуулан 2500 гаруй тамирчид, дасгалжуулагчдыг хамруулан оролцуулсан.

Шинэ оны босгон дээр ийнхүү 2022 онд зохиогдсон үндэсний хэмжээний дээрх гурван спортын наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нарт БТСУХ-ноос зохих хэмжээний нэг удаагийн мөнгөн шагналыг олгох арга хэмжээг авна.

 

холбоотой мэдээ

...
Д.Отгондалай оны шилдэг тамирчнаар тодорлоо
...
Даншиг наадмын төсвийг хэмнэхийг үүрэг болголоо
...
ОУХМ М.Анхцэцэг ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртлээ
...
Г.Ган-Эрдэнэ олимпийн эрхийн төлөө тулалдана

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030