• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Ерөнхийлөгч В. Путин Мерседес хөлөглөн Крымийн гүүрийг шалгав 2022 / 12 / 06

Нийтлэгдсэн огноо: 2022-12-06 12:36:00

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн даваа гарагт Мерседес маркийн автомашин жолоодон ОХУ-ын өмнөд хэсгийг Крымийн хойгтой холбосон гүүрний засварын явцыг шалгажээ.

Кремлийн томоохон төслүүдийн нэг болох Крымийн гүүр хоёр хүрэхгүй сарын өмнө дэлбэрэлтэнд өртсөн билээ. 19 км урттай автомашины болон галт тэрэгний зам бүхий тус гүүрэн дээр өнгөрсөн 10-р сарын 8-нд дэлбэрэлт болсон бөгөөд Москва уг дэлбэрэлтийг Киев зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн билээ.

Ерөнхийлөгч В. Путин Мерседес маркийн машиныг жолоодож харин зорчигчийн суудал дээр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин суусан байсан ба В. Путин түүнээс дэлбэрэлт хаана болсон талаар асууж буй бичлэг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ.

Ерөнхийлөгч В. Путин дэлбэрэлт болсон хэсгийг засварлан хөдөлгөөнийг нээсэн ч гүүрийг дэлбэрэлтээс өмнөх байдалд нь оруулж сэргээх шаардлагатайг онцолсон байна.

Оросын Аюулгүй байдлын алба Крымийн гүүрийг Украины тагнуулын алба дэлбэлсэн хэмээн мэдэгдсэн ч Украины талаас уг хэрэгт холбогдолгүй гэж мэдэгдсэн юм.

Дэлбэрэлтийн улмаас гүүрний нэг хэсэг эвдэрч, шатахуун тээвэрлэж явсан галт тэрэгний хэд хэдэн вагон дэлбэрч, гүүрэн дээрх автозам болон төмөр замын хөдөлгөөн саатсан юм.

ОХУ 2014 онд Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэсэн ч Украин Крымийн хойгийг буцаан авна гэдгээ мэдэгдсэн билээ.

Европын хамгийн урт гүүр гэгдэж буй Крымийн гүүрийг Ерөнхийлөгч В. Путины түнш Аркадий Ротенбергийн компани барьсан бөгөөд В. Путины хэрэгжүүлсэн дэд бүтцийн томоохон төслүүдийн нэг юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Хятад улс ОХУ-д зэвсэг нийлүүлснийхээ хариуг өндөр үнээр төлнө хэмээн Вашингтон анхаарууллаа
...
В. Путин ОХУ цөмийн зэвсгээ баруун солгойгүй ашиглаад байх солиотой биш гэв
...
Япон улсын иргэддээ хийж буй Фпайзерын вакциныг 40 мянга гаруй хүн дээр туршихад 95 хувийн үйлчилгээ үзүүлжээ
...
ОХУ-аас Польшид суугаа элчин сайд руу улаан будаг цацжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030