• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Катар-2022 өдрийн тэмдэглэл - 5 2022 / 11 / 25

Нийтлэгдсэн огноо: 2022-11-25 15:04:00

"Катар-2022" өдрийн тэмдэглэл #5

Хөлбөмбөгийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах "Катар-2022" тэмцээний хэсгийн тоглолтын "нэгийн даваа" урьд шөнө өндөрлөлөө.

2022 оны арваннэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийснээс хойш ДАШТ-ий 16 тоглолт түүх болон үлдэж, цаасанд бичигдэн бэхжин ард хоцорлоо. Нийтдээ 41 гоол (нэг тоглолтын дундаж 2,56 гоол) орж, эдгээр тоглолтыг 803,003 үзэгчид цэнгэлдэхэд (дундаж нь 50,188) үзжээ.

Нэгдүгээр тойргийн тоглолтод нэг ч "улаан хуудас" шүүгчийн хармаанаас цухуйгаагүй нь 1986 оноос хойшхи анхны тохиолдол.

"Нэгийн даваанд" Аргентин, Герман, Уругвай гэсэн аваргууд "ам угтуулаа" барсангүй. Харин Азийн Япон, Саудын Араб, БНСУ-ын багууд тивдээ болж буй дэлхийн аваргад тун ч дажгүй гараагаа эхэллээ. Мөн Испани, Англи, Бразил, Франц гэсэн аваргууд "бяр хүч их, бэлтгэл ханасан" гэдгээ харууллаа.

УРУГВАЙ-БНСУ 0:0

Уругвайн шигшээ 10 гаруй жил хамтдаа тоглосон бүрэлдэхүүнээ шинэчлэлт хийх "шилжилтийн" үедээ яваа баг. Кавани, Суарес, Годин, Муслера нарын сүүлийн ДАШТ. Тэднийг Дарвин Нуньес, Бентакур, Вальверде залгамжлах нь тодорхой. Солонгосын хаалганы шонг уругвайчууд хоёр ч удаа оносон.

Премьер лигийн шилдэг довтлогчийн нэг Сон тэргүүтэй со-чууд эхний хагаст маш сайн тоглосон. Өндөр хэмнэлтэй тоглолт, хурдтай шахалт хийснээрээ уругвайчуудыг сандаргаж байлаа.

Харин хоёрдугаар үед со-чууд урагшаа довтлохоосоо илүү хамгаалан тоглож, гоол алдахгүй гэж үзсэн бололтой довтолгоо нь багасаж бүтэн багаараа "суусаар" тэнцлээ.

ПОРТУГАЛ-ГАНА 3:2

Энэ ДАШТ-д оролцож буй ямар нэг багт "дансгүй", өөрөөр хэлбэл гэрээгүй байгаа цорын ганц хөлбөмбөгчин бол өөр хэн ч биш Криштиану Роналду. Дэлхийн АШТ эхлэхээс хоёр хоногийн өмнө "Манчестер Юнайтед КР7"-оос гэрээгээ цуцалж буйг албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ

Энэ намаржингаа сайн муугаар их хэлүүлсэн Криштиану Роналду энэ тоглолтын "салхийг хагалан" 65 минутад 11 метрийн торгуулийн цохилтоос оруулав. Тэрбээр ийнхүү таван удаа ДАШТ-д гоол оруулсан анхны хөлбөмбөгч боллоо. Бас л нэг ховор амжилт, ховор рекорд, ховор түүх бүтээлээ.

ШВЕЙЦАРЬ- КАМЕРУН 1:0

Тоглолтын цорын ганц гоолыг Швейцарийн багийн камерун гаралтай тоглогч Эмболо хийсэн. Төрөлх эх орныхоо хаалганд гоол хийсэн тул гоолны баяраа тэмдэглэсэнгүй.

БРАЗИЛ -СЕРБ 2:0

Сербүүд Бразилийн хаалгыг оносон ганц ч цохилт хийж чадсангүй. Бразил бол яах аргагүй л итгэлтэй тоглолоо.

Ришарлисон энэ тоглолтод "дубль" хийлээ. Ялангуяа Ришарлисоны "унаж татсан" хоёр дахь гоол бол яалт ч үгүй одоогоор "Катар-2022" хамгийн гоё гоол гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ.

Харамсалтай мэдээ гэвэл Неймар шагайндаа гэмтэл авч 78 дахь минутад талбайг орхисон. Удахгүй эмнэлгийн нарийн үзлэгийн дараа хүнд хөнгөн нь тодорхой болно.

Ийнхүү Месси, Роналдо гоолдсон, Нэймар гэмтсэн нэгдүгээр тойрог өндөрлөж өнөөдөр "хоёрын даваа" Катар-Сенегал, Холланд-Эквадор, Уэльс-Иран, АНУ-Английн тоглолтоор өнөөдөр эхэлнэ. Жинхэнэ тулаан одоо л эхэлж байгаа. Харицлагатай тоглож, хасагдах үгүйгээ шийдэх олон тоглолт болно.

Ц.Энхтүвшин

Таван цагариг сонин

Катар

 

холбоотой мэдээ

...
Баярын мэнд, жүдочид оо
...
Хакүхо Исүцу оякатагаас уучлалт гуйлаа
...
Б.Тэгшбаяр Азийн АШТ-д оролцоно
...
Монголын Бэндичид хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030