• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Катарууд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр баримтлах дүрэм журам 2022 / 11 / 09

Нийтлэгдсэн огноо: 2022-11-09 15:38:00

Катарууд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр баримтлах дүрэм журмыг гаргав. 16 хуудас баримт бичигт Катарт ирсэн хүн биеэ хэрхэн авч явахыг зааж, дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Ямар нэг газар орохдоо ахмад болон “дээд ангилал”-ын хүнтэй эхэлж мэндчилнэ, эмэгтэйчүүдэд ойртохдоо гар барьж, тэвэрч болохгүй. Мэндлэмээр байгаа бол баруун гараа зүрхэн дээрээ тавих гэнэ.

Хоол идэх, цай уухдаа зөвхөн баруун гараараа. Катар хүний нүд рүү харж болохгүй. Тэр нь ихэд зохисгүй үйлдэл. Хүний өөдөөс хөлөө ачиж суувал доромжлол гэж үздэг гэнэ. Зарим газар эрэгтэй, эмэгтэй гэж зааг тогтоосон бол түүнийг нь дагах.

Эмэгтэйчүүд толгойн алчууртай явахыг чухалчлан зөвлөж байна. Катар эмэгтэйчүүд абаяс хэмээх урт хар хувцас, эрчүүд нь тунес хэмээх урт цагаан хувцас өмсөнө. Зочид аль болох мөр, өвдгөө далдалсан даруухан хувцастай байх ёстой гэж заажээ.

Богино ханцуйтай цамц, банзал, богино өмдийг зөвшөөрөхгүй. Хэт бариу, гэрэлтсэн хувцас өмсөж болохгүй. Цээж нүцгэн явбал шийтгэнэ гэнэ. Далайн эрэг дээр бикинийг зөвшөөрөх ч бразил сандаал, бразил бикинитэй байж болохгүй. Үг, уриа бичсэн хувцастай явж болохгүй. Цаг, хуримын бөгжтэй явж болно. Өөр элдэв зүүсгэл чимэглэлийг зөвшөөрөхгүй.

Гудамжинд архи дарс ууж, хөлчүүрч болохгүй. Гахайн махан бүтээгдэхүүн авч явж болохгүй. Нэг аяга шар айраг 17 евро. Зөвхөн тодорхой цагт худалдана. Албан ёсны барилга, үйлдвэр, цэргийн байгууламжийн зургийг авч болохгүй.

Д.Нямдорж

 

холбоотой мэдээ

...
Хакүхо дахин алдаа гаргавал бүх амжилтыг нь хураана
...
“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлт энэ сарын 18-нд болно
...
Азийн спортын од: Р.Тани
...
Клубуудын ДАШТ Бразил улсад үргэлжилж байна

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030