• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Испани гурав дахь удаагаа буурал тивийн аварга боллоо 2015 / 09 / 21

Нийтлэгдсэн огноо: 2015-09-21 00:00:00

Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-наас 20-ны өдрүүдэдд Герман, Латви, Хорват, Франц гэсэн дөрвөн улсын нутаг дамжин зохиогдлоо. 2015 оны буурал тивийн аваргад Франц, Израйл, Польш, Финланд, ОХУ, Босни, Серб, Испани, Итали, Турк, Герман, Исланд, Грек, Хорват, Словени, Гүрж, Македона, Голланд, Литви, Латви, Чех, Бельги, Эстони, Украйны шигшээ баг оролцсон.

Хэсгийн шатанд 2012 оны Лондонгийн Олимпийн хүрэл, 2007 оны Европын аварга ОХУ-ын шигшээ хангалтгүй тоглолт үзүүлж, ганцхан хожилтой тэмцээнээ дуусгасан. Харин шөвгийн 16-д Франц-Турк 76:53, Латви-Словени 73:66, Испани-Польш 80:66, Грек-Бельги 75:54, Серб-Финланд 94:81, Чех-Хорват 80:59, Итали-Израйл 82:52, Литви-Гүржийг 85:81-ээр тус тус хожсон. Үүний дараа шөвгийн наймд Франц-Латви 84:70, Испани-Грек 73:71, Серб-Чехийг 89575, Литви-Италийг 95:85-аар ялсан юм.

Өмнөх Европын аваргын хагас шигшээд Франц, Литви, Испани, Хорват үлдэж байв. Харин энэ удаа Хорват шөвгийн 16-гаас хасагдсан бол нөгөө гурав дахин медалийн төлөө тоглосон аж. Хагас шигшээд Испани-Францыг 80:75, Литви-Сербийг 67:64-өөр хожсон байна. Урд шөнө медалийн төлөөх тоглолтууд явагдаж, Франц-Сербийг 81:68-аар хожин хүрэл медаль хүртсэн. Мөн аваргын төлөө Испани-Литвийг 80:63-аар илүүрхэж, гурав дахь удаагаа тивийн аварга цол хүртлээ.

2015 оны Европын аваргын шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор Испанийн багийн ахлагч П.Газоль нэрлэгдлээ. Тэрээр энэ тэмцээнд багаа гайхалтай удирдаж, багаа аварга болгосон. Мөн хагас шигшээд баг нь Францыг 80:75-аар хожиход 40 оноо буюу багийнхаа нийт онооны талыг нь ганцаараа авсан билээ.

Испанийн бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгч П.Газоль 1980 оны зургаадугаар сарын 6-нд Барселона хотод төрсөн. Улсынхаа шигшээ багийн хамтаар 2006 оны дэлхийн аваргад түрүүлж, 2008, 2012 оны зуны Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн. Хоёр зуны Олимпод шигшээд шалгарсан ч тухай бүрд нь алдарт “Мөрөөдлийн баг”-т ялагдсан юм. Мөн Европын аваргаас 2009, 2011, 2015 онд алт, 2003, 2007 онд мөнгө, 2001 онд хүрэл медаль авсан аж.

Тэрээр NBA-ийн 2001 оны драфтын эхний бүсийн гурав дахь сонголтоор “Мемфис Гризлес” багт ирж байв. Тэр цагаас хойш 2009, 2010 оны улирлын аварга, таван удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, хоёр удаа бүх NBA-ийн билэгдлийн хоёрдугаар багт нэрлэгдэж, “Мемфис Гризлес” багийн бүх цаг үеийн онооны лидер тоглогч нь болсон юм.

Э.Гүнтөмөр

холбоотой мэдээ

...
Лука Модричийн 22 метрийн зайнаас цохьсон хүчтэй бөмбөг багтаа ялалтыг авчирлаа
...
Г.Мандахнаран дөрвөн өөр жинд долоо дахь түрүүгээ хүртэв
...
Рио-2016 их амжилтын эзэн: Катрин Ибаргуэн
...
Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогджээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
2023-06-09 14:10:00
Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-06-09 11:40:00
Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
2023-06-08 14:50:00
Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
2023-06-08 14:48:00
Universal Pictures 1912 онд байгуулагдсан
2023-06-08 14:43:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030