Энэ сарын 22-ны өдөр UFC 280 өдөрлөг явагдна. Тус өдөрлөгийн оргил тулаан Чарльз Оливейра болон Ислам Махачев нарын аваргын бүсний тулаан юм. Тэгвэл Оливейра "түүний ард Хабиб Нурмогомедов байсан учраас л тэр энэ аваргын бүсний төлөөх тулаанд оролцох эрхтэй болсон гэжээ.
Бразил тамирчин Чарльз Оливейра UFC 280 тэмцээнд Ислам Махачевтай хөнгөн жингийн аваргын бүсний тулаан хийхээр тов гарсан билээ.
Тэгвэл Оливейра, Хабиб Нурмогомедов түүний өрсөлдөгчийг дэмжиж түүний ард байгаа учраас л энэ тулаан болж байгаа гэжээ.
Оливейра, Махачев нар Бямба гарагийн орой Абу Даби хотын Этихад Аренад хөнгөн жингийн аваргын төлөө тулалдана.
Нурмагомедов 2020 онд UFC-ийн хөнгөн жингийн аварга болсныхоо дараа зодог тайлж, одоо Махачев болон бусад тулаанчдыг дасгалжуулж байна.
Оливейра Нурмагомедовын тухай “Энэ тулаан зөвхөн түүний ачаар болж байна" гэжээ. Өдгөө 31 настай Махачев UFC-д 10 удаа дараалан ялалт байгуулж, карьертаа ганцхан удаа ялагдал хүлээгээд байгаа юм.
Харин өдгөө 33 настай Оливейра өнгөрсөн тавдугаар сард UFC 274 тэмцээнд жиндээ орж чадаагүй тул бүсээ хураалгасан юм.
Махачев хөнгөн жингийн чансааны эхний тавд багтах өрсөлдөгчтэй хараахан таараагүй байсан ч сул аваргын төлөө өрсөлдөх боломжтой болсон.
Оливейра хэлэхдээ "Хэрвээ түүнээс өөр тулаанч байсан бол чансааны эхний 5 тулаанчтай тулалдаад үүний дараа л аваргын бүсний тулаан ярих ёстой байсан. Түүний ард Хабиб Нурмогомедов байсан учраас л тэр энэ тулаанд оролцох эрхтэй болсон." гэжээ.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
ikhmongol.mn