Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Тоттенхэм Хотспур" Солонгос төвийн хамгаалагч Ким Минжэ-г авахын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тоттенхэм клуб Солонгос тоглогч Сон Хён Мины гэрээг сунгахыг илүүд үзсэн учраас түүнийг багтаа аваагүй билээ.
Тоттенхэм клубын удирдлагууд Солонгос хамгаалагч Ким Мин Жэг Наполигийн гараанд гарч улирлыг сайн эхлүүлж байгааг хараад түүнийг багтаа элсүүлэхийн тулд илүү их хичээгээгүй нь буруу байсан гэж мэдэгджээ.
Кимийн тоглож буй Наполи одоогоор Сери А лигийг тэргүүлж байна. Тэрээр энэ улирал 9 тоглолтод оролцож 2 гоол оруулаад байгаа юм.
Туркийн супер лигт Фенербахче багт нэг жил тоглосны дараа Ким өнгөрсөн 7-р сард Италийн Наполи клубт шилжсэн.
Өмнө нь Ким Хятадын супер лигт Бээжин Гуоан багт тоглож байсан. Тухайн үед Порто, Ювентус, Тоттенхэм Хотспур зэрэг Европын хэд хэдэн нэр хүндтэй баг түүнийг сонирхож байжээ.
2020 оны 9-р сард Спөрс Кимийг сонирхож байсан ч Сон Хён Мины гэрээг харгалзан үзэж түүний наймааны төлөө 10 сая евро төлөх хүсэлгүй байсан гэж мэдэгдсэн.
Харин дараа зун нь Ким Фенербахче багтай гэрээ байгуулсан. Ким энэ улирал "Наполи"-той 2025 он хүртэл гэрээ байгуулжээ.
Мөн багтайгаа гэрээгээ хоёр жилээр сунгах боломжтой. Наполи Фенербахчед 20 сая доллар (ойролцоогоор 19.5 сая евро) төлж Кимийг чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүний шинэ гэрээг чөлөөлөх үнэ 45 сая евро юм.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
ikhmongol.mn