• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Амьдрал чинь тохиолдсон баяр баясал, сайн сайхан зүйлсээ улам өнгөлж тодотгож, байнга эргэн дурс 2022 / 06 / 13

Нийтлэгдсэн огноо: 2022-06-13 11:28:00

Амьдралаа улам эерэг болгох талаар John Tierney, Roy F. Baumeister нарын бичсэн эссэнээс авсан санаанууд дээр өөрийн бодлоо нэмээд та бүхэнтэйгээ хуваалцая.

1/ Муу үйл бүү хий. Бид бүхэн гэр бүл, бусдад зориулж хийсэн зүйлээсээ ихээхэн сэтгэл ханаж авдаг. Харин муу үйлээс холуур тойрч чадах нь сайн үйл хийхээс ч илүү чухал гэдгийг бид биендээ, үр хүүхэддээ сануулж явах ёстой санагдана. Ялангуяа бусдаас үг хэл, үйлдлээр өшөө авах, хорлох, хараахыг зөв зүйтэй гэж сурталчлах орчин үеийн түгээмэл соёл, уур амьсгалийн эсрэг үр хүүхдүүддээ хэлж ярих нь бидний үүрэг. Өөртөө чинь адил бус бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, уужуу, тэвчээртэй байж сурах нь муу сэтгэл, муу үгс үүсэх боломжийг хаадгийг хожуухан нь ч гэсэн миний бие ухаарч ойлгосон билээ.

2/ 4-ийн дүрэм: 1 муу үйлийг 4 сайн үйл хаана. Гэр бүлд гарсан нэгхэн зөрчил, хамт ажилладаг хүний гаргасан ганцхан муухай ааш, хэрэглэгчийн чинь бичсэн нэгхэн сөрөг коммент нь хичнээн олон зүйлийг сайхан зүйлийг дарж, унагаадаг билээ. Аливаа сөрөг зүйл сайнаасаа 3 дахин илүүтэй хүмүүст нөлөөлдөг нь батлагдсан зүйл. Өөрөөр хэлбэл хүн л юм хойно санамсаргүй, санаатайгаар 1 муу үйл хийсэн бол 4 сайн үйл хийж байж сөргийг зайлуулахыг хичээхнээ. 1 удаа хүнийг муугаар ярьсан бол 4 магтаал, 1 муухай мэдээ олж уншсан бол 4 сайхан мэдээ унших, 1 өдөр муу ажилласан бол (миний хувьд 1 өдрийн зугаа цэнгэл/аялал) 4 өдөр нь сайн ажиллах, 1 үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжгүй гаргасан бол 4-т нь сайн үйлчлэхийг хичээх гэхчилэн хэрэгжүүлэх боломжтой.

3/ Муухай дурсамжийг сайнаар ашиглах. Хүний амьдралд тохиолдсон муу зүйлс санаанд орж ирж бухимдал, харууслыг байн байн төрүүлэх нь бий. Харин үүнийг өөрийгөө болон бусдыг зоригжуулах, хэлж сургах хэрэгсэл болгож хувиргах боломжтой. Торгууль шийтгэл нь хүүхэд, сурагчид, ажилчдыг магтаал, шагналаас илүүтэй сайжруулдгийн адилаар өөрийн гаргасан алдаа мадаг, сөрөг тохиолдлоо өөрийгөө улам сайжруулах зүтгэх, хүүхэд залуучуудад хэлж ярьж тэднийг бэрхшээл саадыг давах урам зориг өгөхөд ашиглаарай.

Дашрамд дурдахад хүүхдийг өөртөө итгэлтэй болгох, сэтгэлээр унагаахгүйн тулд сайн ч байсан, муу ч байсан үнэнээр нь хэлж сануулж, шүүмжилж, “торгож” байхын оронд байнга магтаж байх ёстой гэсэн self-esteem movement буруу, маш хор холбогдолтой байсныг дэлхий дахинаа нотлогдсон гэдгийг монгол эцэг эхчүүд минь анхааралдаа аваарай. Байнга хоосон магтаалд өссөн хүүхдүүд коллеж, амьдрал дээр гараад алдаагаа засч сайжруулахад суралцаагүй тул сэтгэл санааны хүндрэлтэй тулгарч ирдэг. Мэдээж хэрэгтэй үед нь хүүхдэд урам өгөх тухай энд би хэлээгүй билээ.

4/ Амьдрал чинь тохиолдсон баяр баясал, сайн сайхан зүйлсээ улам өнгөлж тодотгож, байнга эргэн дурс. Марк Твэний бичсэнээр “Баяр баяслыг бүрэн дүүрэн амтлахын тулд чамтай үүнийг хуваалцах хүн байх ёстой” билээ. Үнэхээр бидний өмнөөс үнэн сэтгэлээсээ баярладаг хүнтэй баяр баяслаа хуваалцах нь биднийг үнэхээр аз жаргалтай болгодог билээ. Ингэж хуваалцсан баяр баясал улам илүүтэй сэтгэлд үлдэж, байн байн санаанд орж ирж сэтгэлийг хөөргөх бөлгөө. Судалгаагаар ахимаг насныхны дунд жижиг сажиг зүйлд байнга санаа нь зовж явдаг хүмүүсээс амьдралдаа тохиолдсон сайн сайхан зүйлийг үнэлж дурсаж явдаг хүмүүс нь илүүтэй сэтгэл хангалуун, аз жаргалтай гардаг.

5/ Аливааг өргөнөөр хар. Хүн төрөлхтөний аж амьдрал өмнөхтэй нь харьцуулахын аргагүй сайжирсан нь ч сэтгэл ханамж нь ямагт буурсаар байгаа билээ. Өдөр тутмын сөрөг зүйлийг олж уншиж, үзэж харж, дагаж байхаар аливаа хөгжил, цэцэглэлт, дэлхий дахины сайн сайхан зүйлсийг өргөнөөр харахыг хичээх нь ерөнхий сэтгэл санааг илүүтэй амар тайван болгох аж. Өөрсдийн сошиал хүрээгээ нэг сайн хараарай. Дандаа мууг ярьж, мууг мэдээлдэг найз нөхөд, FB группээсээ сал, гар. Хүн бүр дор дороо, эсвэл нэгдэж сайн сайхныг бодож хийж байхад хүмүүний амьдрал өдрөөс өдөрт сайжирч дээшлэн дэвжих жамтай.

Дагвын Баяраа

 

холбоотой мэдээ

...
Гэдэсний булчинг дасгалгүйгээр чангалах арга
...
Өглөөний мэнд!
...
Бясалгал хийдэг хүмүүсийн тархи харьцангуй залуу байдаг
...
"Мөнгөний цэцэг"-ний эмчилгээний ашиг тус

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 1
  • Shannon • 2022-06-13 14:55 49.36.81.140
    mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F mnKK82F
  • 0 0
  • •
  • Хариулах
    • ШИНЭ
    • ИХ УНШСАН
    Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
    2023-06-09 14:10:00
    Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
    2023-06-09 11:40:00
    Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
    2023-06-08 14:50:00
    Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
    2023-06-08 14:48:00
    Universal Pictures 1912 онд байгуулагдсан
    2023-06-08 14:43:00
    Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
    Амны бэлэгтэй бай
    Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
    Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
    Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
    Ikhmongol.mn
    Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030