• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Вашингтон Украинд 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ 2022 / 04 / 29

Нийтлэгдсэн огноо: 2022-04-29 13:43:00

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украинд зориулсан тусламжийн 33 тэрбум ам. долларын багцыг Конгресст батлуулахаар өргөн барьснаа мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар Америкийн хууль тогтоогчдын хувьд уг багцыг батлах нь чухал ач холбогдолтойгоос гадна украинчуудад оросуудаас өөрсдийгөө хамгаалахад нь туслах аж.

33 тэрбум ам.долларын 20 тэрбум гаруй нь Украины зэвсэгт хүчинд, 8.5 тэрбум доллар нь Украины эдийн засгийн салбарт, 3 тэрбум нь хүмүүнлэгийн тусламжид зориулагдах аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү тусламжийн багцийн хэмжээ нь харьцангуй өндөр болохыг онцлохын зэрэгцээ дайн сунжрах нь АНУ-д бүр ч үнэтэй тусах болно гэдгийг анхааруулжээ.

АНУ-ын зүгээс Украинд үзүүлж буй тусламж дэмжлэгийг оросууд Вашингтон ОХУ руу дайрч давшилж байна гэж ойлгож болохгүй хэмээн Ж.Байден онцолжээ.

Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Украины асуудалд хөндлөнгөөс гадны хүч оролцсон тохиолдолд цөмийн дайны эрсдэл үүсэх ч магадлал байгаа талаар дурдсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Ж. Байден, "Хэн ч цөмийн зэвсэг ашиглах тухай бодлогогүйгээр ярьж болохгүй." хэмээн мэдэгджээ.

Түүнээс гадна ОХУ рублиэр төлбөр хийх шаардлагыг биелүүлээгүй улс орнууд руу байгалийн хийн экспортоо зогсооно хэмээн мэдэгдэж, өнгөрсөн лхагва гарагт Польш болон Болгарт хий нийлүүлэхээ зогсоосон талаар Ерөнхийлөгч Ж. Байден, "Бид ОХУ-д хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд айлгах, сүрдүүлэхийг нь зөвшөөрөхгүй. Газрын тос, байгалийн хийгээ ашиглаж түрэмгийллийнхээ үр дагаврыг амсахгүй өнгөрөхийг нь зөвшөөрөхгүй." хэмээн мэдэгджээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар АНУ-ын эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч Конгрессийн гишүүд Ерөнхийлөгч Жо Байдений өргөн барьсан уг багцыг батлах нь тодорхой аж.

Оросын олигархи Алексей Мордашовын хувийн усан онгоцыг Италид битүүмжлэн, зогсоожээ

Пүрэв гарагт Цагаан ордон Оросын олигархиудын Америк дахь хууль бус өмч хөрөнгийг хураах, зарах, түүнээс олсон орлогыг Украины хүмүүнлэгийн үйл ажиллагаанд шилжүүлэх ажлыг хөнгөвчлөх дүрэм журамыг хэлэлцжээ. 

Барууны хамтрагчид мөн энэ асуудлаар 3-р сараас хойш идэвхтэй ажиллаж, Оросын олигархиудын баруунд хууль бусаар худалдаж авч, эзэмшиж буй хөрөнгүүдийг, тэр дундаа хувийн онгоц, усан онгоц, уран зургийн цуглуулга, үл хөдлөх хөрөнгө зэргийг олж илрүүлэн хураах ажиллагааг эрчимжүүлж буй билээ. 

Цагаан ордны мэдэгдсэнээр АНУ одоогийн байдлаар нислэг тэрэг, онгоц болон усан онгоц зэрэг 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг битүүмжлээд байгаа бол Европын холбоо 30 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг царцаагаад байгаа юм.

Өнгөрсөн Мягмар гарагт гаргасан хоригоор эдгээр битүүмжлэгдэж, царцаагдсан хөрөнгийг зарж борлуулан, олсон орлогыг Оросын Украинд үзүүлсэн хор хохирлыг арилгахад зарцуулахаар зохицуулагдаж байна. 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Үерт автсан машин зарсан тохиолдолд 20 сая воны мөнгөн торгууль болон 2 жил хүртэлх хорих ялтай
...
Пак Гын Хэг Самсунг электрониксоос хахууль авсан гэв
...
Турк даяар өргөн хэлмэгдүүлэлт эхэллээ
...
АНУ-ын Сенат 750 тэрбум ам.долларын төсөв бүхий хуулийн төслийг баталлаа

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030