Э.Энхболд Монголын загварын ертөнцөд эрэгтэй модель ямар байх ёстойг тодорхойлж чадсан нэгэн. Загвар өмсөгчдийн дунд Эндого нэртэй тэрбээр багадаа онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан гэдэг. Гэвч 10 дугаар ангид орсон жилээ энэ хүслээсээ хазайж загвар өмсөгч болохоор шийджээ. Ийнхүү 2006 онд “Монгол модель” агентлагт элсэн суралцаж, 2008 оноос загварын ертөнцөд хөл тавьсан билээ. Ингээд энэ их ажлын хажуугаар түүнтэй цөөн хором уулзаж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яг түүн шиг шоунд оролцож буй сэтгэгдлээсээ хуваалцаач. Дэлхийн хэмжээний том шоуны анхны цувралд оролцож байгаа шүү дээ?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ том шоуны шилдэг найман оролцогчийн нэг болоод оролцож байгаадаа туйлын баяртай байгаа. Миний хувьд загварын чиглэлээр 12 дахь жилдээ ажиллаж байна. Хүмүүст Э.Энхболд гэхээр загвар өмсөгчөөр төсөөлөгддөг. Үнэндээ би тэр дүр төрхөөсөө уйдаад залхчихсан. /инээв/ Тийм болохоор өөрийгөө эвдсэн, хувирсан зураг авалтад оролцож байгаадаа баяртай байна.
-Та энэ шоунд амжилттай оролцсноор өөрийгөө боломжийн харуулаад авсан. Ингэхэд танд хэнийг дуурайхад илүү ойр, хэнийг дуурайхад хэцүү санагдав. Ер нь мэргэжлийн дуучидтай өрсөлдөх амаргүй даваа биз?
-Мэдээж мэргэжлийн дуучидтай нэг тайзан дээр өрсөлдөнө гэдэг хэцүү. Гэхдээ дан ганц дуулалтаас гадна шоуны гол зорилго болох яг түүн шиг байх ёстой шүү дээ. Миний хувьд дуучин Батчулуун ахыг дуурайхад илүү дөхөм санагдсан. Дуунуудыг нь дуулж, сонсдог болохоор ойр байсан. Харин Төмөрбаатар гуай, казаки хоёрыг дуурайхад хүнд байсан. Загварын ертөнтөд олон жил ажилласан хэрнээ өндөр өсгийт дээр нэг ч удаа гарч үзээгүй. Анх удаа өмсөхдөө мэргэжлийн бүжигчдийн хүнд элементтэй бүжгийг бүжиглэж дуулахад чанга байсан шүү.Дараагийн сонголт Лэди гага байсан. Одоо яана даа гэж бодож байсан ч эсрэгээрээ ялж чадсан.
-Дараагийн үзүүлбэртээ хэр бэлдэж байна даа?
-Боломжийн. Өөрийн бүхий л нөөц бололцоог дайчилж тэмцээндээ бэлдэж байгаа.
-Энэ их ажлын хажуугаар IBIZA OUT гээд маш том фестиваль зохион байгуулах гэж байгаа гэж сонссон. Энэ фестивалынхаа талаар мэдээлэл өгөөч, яаж ажил төрлөө амжуулж байна?
-Шоуныхаа хажуугаар маш их ажилтай явж байна. Залуу хүн болж өгвөл завгүй байх тусмаа л сайхан байдаг тэр ч үүднээс аль болох бүх ажлаа чаднаа, мэднээ амжуулнаа гээд явахын бол болохгүй зүйлс гэж үгүй. IBIZA OUT DANCE MUSIC FESTIVAL шоу 3 дахь жилдээ Монгол шилтгээнд энэ сарын 17-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр амьд хөгжим, рок поп, электро хөгжмийн үдэш, маргааш Hip Hop, R&B, Raggae үдэш болно. Түүнчлэн энэ жил Фүүд Фестивал болох ба хоёр өдрийн туршид зохиогдох нь маш шинэлэг зүйл болж байгаа юм. Дээрээс нь өнөөдөр BEACH FITNESS моделийн тэмцээн болно. Харин маргааш олны танил хүмүүсийг хамарсан элсний волейболын тэмцээн зохиогдож байгаагаас гадна хоёр болон дөрвөн дугуйтын мото тест за мөн тэгээд энтертаймент хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.
-Үнэхээр гоё арга хэмжээ зохиогдох гэж байгаан байна. Ер нь ойрын үед зохиогдож байгаа арга хэмжээ бүр азтан шалгаруулдаг болсон байгаа. Танайх мөн адил арга хэмжээндээ азтан шалгаруулах уу, сугалаа байгаа юу?
-Харин тиймээ, ер нь бол сүлийн жилүүдэд Азийн сугалаа их эрчээ аваад байгаа. Миний хувьд бол АЗАНД БОЛ НАЙДДАГГҮЙ ЗҮТГЭЛД ИТГЭДЭГ, хэт азанд найдах нь өөрийгөө дайчлах нь багасаж бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихдог болов уу гэж боддог. Хүн өөрөө л хичээж зүтгээд явахын бол азандаа найдсанаас илүү хичээл зүтгэл хүнийг хаядаггүй гэж би ойлгодог тэр ч утгаараа манайд азын сугалаа байхгүй байгаа. Харин эсрэгээрээ маш өндөр зохион байгуулалттай чанартай арга хэмжээг зохион байгуулна гэж амлаж байна. Манай чадварлаг хамт олны хувьд манай Галбадрах, реппер GEE, жүжигчин модель Амгаа, тогооч Тэнгис, Ялалтын парадын Ялалт, Сошиал старын од гэж хэлж болох Төрөө гэх мэт салбар салбартаа хийж бүтээсэн зүйлстэй мундаг залуус ажиллаж байна.
-Танд маш их баярлалаа. Тантай бас санал нэг байна. Тасалбарын хувьд ямар үнэ ханштай, хаагуур зарагдаж байгаа, залуустаа ямар ямар боломжийг олгож байгаа вэ?
-Бид бүхэн залуусдаа зориулан маш том боломж олгож байгаа. Үүнээс дурьдвал Early bird ticket, 2day Pass ticket гээд урьдчилан зарагдаж байгаа хоёр тасалбар байгаа. Энэ нь Early bird ticket- ээр хоёр хүн орох буюу нэг хүн 15000₮- өөр орж болно гэсэн үг, харин 2day Pass ticket нь болохоор 1 хүн 2 өдрийн турш орох боломжтой юм. Ер нь бол тасалбарын үнэ ханшийг ярьмааргүй байна. Яагаад гэхээр урьдчилж гарсан тасалбарын ард манай хамтран ажиллагч байгууллагуудын гарын бэлэг хүлээж байгаа. Жишээ нь фитнесс, гоо сайхан, бренд бүтээгдэхүүнийг 10-30%-ийн хөнгөлт эдлэх, 15000₮-өөс илүү эрхийг эдлэж байгаа. Бас нэгэн сюрприз задалмаар байна. Энэ маань юу гэхээр Candy-гээр оройны 6 цаг хүртэл 50% хөнгөлөх бөгөөд манай үйл ажиллагаа өдрийн 13:00 цагаас эхлэн үргэлжилж байгаа.
-IBIZA OUT-ын “ЭХ ДЭЛХИЙН СОЁЛТОЙ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨ” гэсэн уриа надад их таалагдсан та урианыхаа талаар тайлбарлаач.
-За баярлалаа 2014 онд анх Галбадрах найзтайгаа IBIZA OUT-ыг санаачлаад хийж байхад урианы талаар их ярилцаж байгаад ерөнхийдөө “ЭХ ДЭЛХИЙН СОЁЛТОЙ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨ” гэсэн уриаг гаргасан. Уриаг хэлэхэд залуучууд шууд ойлгох байх гэж бодож байна. Бид учиргүй залуучуудыг ирж шоуд, ууж ид гэж уриалаагүй, бид бүхэн соёл гэдэг юунаас эхэлдэг юм, хамгийн гол нь хогоо хогын савандаа хийхээс эхэлнэ шүү дээ. Тэр ч утгаараа бид биеэ зөв авч явах, олон нийтийн арга хэмжээнд Алкохол, Дринкийг зөв зохистой хэрэглэх гэдэг талаасаа залуучууддаа уриалдаг.
-Тантай ярилцахад сайхан байлаа. Хийж бүтээе гэсэн өндөр хүсэл эрмэлзлэл зорилготой явж байгаа залуутай ярилцахад би хүртэл өөрөө очмоор санагдлаа. Мөн энэ долоо хоногийн бүтэн сайнд болох Яг түүн шиг шоун дээр Нисванис хамтлагийн Амгаа ахыг сонгосныг үзсэн тийм ч учраас энэ бүтээх дүрд нь амжилт хүсье.
-За баярлалаа. Танай хамт олны ажил үйлст өндөр амжилт хүсье.