НИКОЛАЙ ПРЖЕВАЛЬСКИЙ
Николай Михайлович Пржевальскийг зуу гаруй жилийн дараа Азийн зэрлэг адуутай холбодог. Ийм алдар нэрийг зүй ёсоор хүлээхийн тулд амьдралынхаа гол ажил болох Төв Азийн газарзүйн судалгааг эс тооцвол хэдэн арван амьтан судлалын нээлт хийсэн. Харин тахь азгүйтэл авчирсан.
Уулыг гатлан явахдаа аялагчид бэлд хачин содон адуун сүрэг байхыг харцгаажээ. Одой морь шиг, өтгөн сүүлтэй, хүнд хэлбэрийн толгой бахим хүзүүтэй, улаавтар шаргал өнгөтэй, хөлөндөө бараан "оймстой" мэт, дээшээ нарийхан, доороо гөлгөр сэрвээтэй, богино дэл нь мориноос илүү илжиг шиг харагдаж байв.
Пржевальский шинжлэх ухаанд үл таних амьтантай таарвал яахаа мэддэг байсан тул арьс, араг яс, эвэр, гавлын яс ачсан тэмээний цуваа түүнийг дагасан нь учиртай юм. Гэвч Николай Михайлович уурга мэт уяаг шидэж, алдаа гаргав. Бууны гох чимээгүй дарсан ч сүргийн ахлагч тургилж зэрлэг адуу туурайгаараа элс босгон давхиж оджээ.
Хүсэл тэмүүлэлтэй Пржевальский урьд өмнө хэзээ ч харж байгаагүй зэрлэг мориноос дээжийнхээ цуглуулгад нь оруулах хүртэл юу ч хийж чадахгүй байв. Өдрөөс өдөрт, долоо хоногоор Зүүнгарын говийн тал дундуур тэмээгээ унаж, зэрлэг сүргийн ул мөрийг хайж, хааяахан барааг харсан ч харвах зайд ойртож чадсангүй. Нэгэн удаа зэрлэг адуу руу ойртож, тэвчээр заан, маш удаанаар ямар ч чимээ гаргалгүй 500 метрийн зайд ойртож чадсан боловч сүүлчийн мөчид сүргийн манлайлагч аюулыг гайхамшгаар мэдэрч, сүргээ дагуулан давхин одсон... Энэ эцэс төгсгөлгүй дагасны ачаар Николай Михайлович зэрлэг адууны бүх зуршлыг судалж үзэн, унага руу дайрсан чоныг гүү хэрхэн туурайгаараа алж буйг холоос харсан байна. Энэ гайхалтай үзэгдлийг харсан учир жижиг биетэй ч гэсэн зэрлэг морийг ямар амьтантай зүйрлэхээ мэдэхгүй байв.
Пржевальскийн хамтран зүтгэгчид энэ санаагаа орхихыг ятгав.
Экспедицийн зорилго нь Төвд рүү явах цаг болсныг анхааруулж, үнэ цэнэтэй цагийг үр дүнгүй ан хийхэд зарцуулсанд дургүйцэв. Экспедицийн гишүүдийн нэг, Пржевальскийн үнэнч нөхөр Федя Эклон Киргиз анчны байшинд зэрлэг адууны арьсыг харснаа хэлснээр дууссан бөгөөд тэд хааяа тодорхой газруудад уулздаг байсан. Экспедицийн нөөцөөс хоёр атга том сум авч, асуудал шийдэгдэв.
Киргизүүд арьсаа Пржевальскийд бэлэг болгохоор авчирч тэд үүнийг хүндэтгэл, найрсаг байдлын шинж тэмдэг гэж хэлэн бэлэглэв.
Николай Михайлович цуглуулгын үнэ цэнэтэй бэлгийн хариуд Киргизчүүдэд буу бэлэглэв.
Санкт-Петербургт, Шинжлэх ухааны академид авчирсан энэ арьс олон зууны турш Пржевальскийг алдаршуулж байхад буунд харамсах зүйлгүй байв. Николай Михайлович амьтны зуршил, гадаад төрхийг нарийвчлан тодорхойлсон бөгөөд дэлхийн цорын ганц зэрлэг адуу нь Америкийн мустангууд биш хэмээн хэлэв.
Мустанг зэрлэг биш, тэд зэрлэг гэрийн адуунаас гаралтай мөн хүний нэрээр нэрлэгдсэн юм. Удалгүй Дарвины дагалдагчид амьтдыг сонирхож, хувьслын онолыг нотлох баримтаа батлахын тулд бүгд завсрын төрөл зүйлийг хайж эхлэв. Ийм завсрын төрөл зүйл цөөхөн байсан тул онол аюулд өртөж эхэлжээ.
Тиймээс илжиг, адуу хоёрын завсрын төрөл гэж зарлахад, Пржевальскийн адуу жинхэнэ сенсаацийг үүсгэв. Гэвч зэрлэг амьтан илжигтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдов.
Зөвхөн сүүл, дэлний хэлбэрийн ижил төстэй байдал нь төөрөгдүүлсэн мөн морьтой холбоотой боловч тийм ч ойрхон биш, бүр өөр тооны хромосомтой байсныг судлан тогтоожээ. Энэ үед дарвинистууд Пржевальскийн адууг маш өргөн сурталчилж чадсан тул түүний алдар нэр нь Николай Михайловичийн алдар нэрийг бүрмөсөн дарагдаж, түүний овог зэрлэг адууны нэр болжээ.
Зохиогч: Ирина Стрельникова
Р.Сайхан-Уул