• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

С.Цэрэнчимэд сарын зайтай хоёр дахь алтан медалиа хүртлээ 2022 / 02 / 26

Нийтлэгдсэн огноо: 2022-02-26 16:38:00

2022 оны нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-ын жинд Стамбулын дэвжээнд бахдам сайхан түрүүлж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. С.Цэрэнчимэд түрүүлэх түрүүлэхдээ жингийнхээ ихэнх шилдгүүдийг бүгдийг нь цэвэр ялсан.

Тодруулбал, 1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, шөвгийн наймд Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус бүр цэвэр дарж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпийн медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисын Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 гэсэн оноогоор цэвэр цэвэр яллаа.

Тэрбээр сарын өмнө нь Красноярскт Сэм авгын бөхтэй мөн л шигшээд таарахад оноогоор цэвэр ялж байв.

Түүний жинд түрүүлэх өндөр магадлалтай бөхчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байсан Токиогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулу Тыныбекова шөвгийн 16-гийн барилдаанд Бразилын Лаис Нунес Де Оливейрагаас ганц ч оноо салгаж чадалгүй 0:8-аар ялагджээ.

Сонирхуулахад, өнөөдөр медаль хүртсэн манай хоёр тамирчны шагналыг Стамбул хотод суугаа Монгол Улсын ерөнхий консул Ш.Хишигсүрэн гардуулан өгсөн юм.

МБХ

 

холбоотой мэдээ

...
Өсвөрийн шатарчид багаараа дэлхийн аварга боллоо
...
ОХУ уран гулгалтын багийн тэмцээнд түрүүллээ
...
Б.Цэдэнсодном зуны амралт, мах айргандаа бялуураад бэлтгэлгүй шахам удсан биз...
...
“Токио-2020” олимп эхлэхэд 100 хоног үлдлээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
2023-06-09 14:10:00
Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-06-09 11:40:00
Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
2023-06-08 14:50:00
Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
2023-06-08 14:48:00
Universal Pictures 1912 онд байгуулагдсан
2023-06-08 14:43:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030