Новак Жоковичийн Австралийн Мельбурн хотод орох визийг цуцаллаа. Хамгийн сүүлийн мэдээллээр түүнийг нутаг буцах хүртэл нь Австралийн засгийн газрын саатуулах зочид буудалд хүргэсэн гэх мэдээлэл байна.
Дэлхийн чансааны номер 1-т бичигдэж буй Новак Жоковичийн Мельбурн хотод орох визийг цуцалсан байна. Хилийн цэргийнхэн түүнийг хилээр нэвтрэх дүрмийг дагаж мөрдөөгүй тул албадан гаргахаа зарлахаас өмнө өдгөө 34 настай тамирчныг хотын нисэх онгоцны буудалд хэдэн цаг саатуулжээ. Түүнийг одоо гадагшаа нисэх онгоцоор явах хүртэл нь засгийн газрын саатуулах зочид буудалд хүргэсэн гэх мэдээлэл байна. Жокович Австралийн нээлттэй тэмцээнд эмчийн магадлагаагаар тоглох тухай мэдээлэл өчигдөрхөн явж байсан. Жокович вакцинд хамрагдсан эсэхээ олон нийтэд яриагүй ч өнгөрсөн жил тэрээр "вакцин хийлгэхийг эсэргүүцэж байна" гэж мэдэгджээ.
Австралийн теннисний холбоо Жоковочийг "хоёр тусдаа бие даасан бүрэлдэхүүнийг хамарсан нарийн шалгалтын явцад" эмнэлгийн магадалгаагаар тоглох эрх авсан гэж хэлсэн бөгөөд Дубайгаас лхагва гарагт Мельбурн хотод ирсэн Жокович ийнхүү асуудал үүсгэжээ.
Австралийн Хилийн цэргийн албанаас гаргасан мэдэгдэлд, Жокович "Австрали руу нэвтрэх шаардлагыг хангахуйц зохих ёсны нотлох баримт гаргаагүй тул визийг нь цуцаллаа. Ингэхдээ хүчинтэй визгүй эсвэл визийг нь цуцалсан иргэдийг Австралиас саатуулж, гаргах болно" гэжээ.
Викториягийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгч твиттер хуудсандаа “төөрөгдлийн улмаас муж улс түүний визний хүсэлтийг дэмжихээс татгалзсан байна.” хэмээжээ. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Жоковичийг онцолж байгааг үгүйсгэж, хэн ч тус улсын дүрмээс хэтрээгүй гэж мэдэгджээ.
Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Моррисон тоглогчийг хилээр нэвтрэхэд эмнэлгийн магадалгаа байхгүй байсан гэж хэлсэн бөгөөд өгсөн нотлох баримт нь "хангалтгүй байсан" хэмээн мэдэгдлээ. Харин орон нутгийн мэдээлснээр Жокович тэмцээнд дахин орж, тоглох боломжтой тул хуулийн дагуу давж заалдах эсвэл шинэ виз мэдүүлэх боломжтой гэж үзэж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр түүнийг нисэх онгоцны буудлаас Мельбурн хотын захын Карлтон дахь цагаачдыг саатуулдаг байранд аваачжээ. Тус байгууламж нь Ковид-19-ийн голомт болон саяхан гал түймрийн дэгдэлттэй байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант Жоковичид гаргасан шийдвэр "хатуу" боловч "шударга" гэж тодорхойлж, "Энэ нь Австралийн засгийн газрын үед бүх хүмүүст зориулсан дүрэм" гэж хэлжээ.
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “Энэ бол зөвхөн Новакийн төлөөх тэмцэл биш, харин бүх дэлхийн төлөөх тэмцэл юм. Талбайн теннисний одыг "дарамтлалын" золиос болсон гэж хэлээд "Бүх Серб" түүнийг дэмжиж байна гэж мэдэгджээ.
Австрали улс дэлхийн хамгийн хатуу хөл хориог хийсэн ч үүний дараа өдөрт Ковид-19-ийн хэдэн арван мянган тохиолдол илрээд байна. Австралийн 16-аас дээш насны хүн амын 90 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдсан боловч зарим хүмүүс одоогийн авч хэрэгжүүлж буй журмын улмаас улс хоорондын болон дэлхийн хэмжээнд аялах боломжгүй хэвээр байна.
Олон Австраличууд өмнө нь засгийн газрыг жирийн хүмүүс өвчтэй, үхэж буй ойр дотны хүмүүсээсээ салж байхад баян, алдартай хүмүүст дуртай зүйлээ хийхийг зөвшөөрдөг гэж буруутгаж байсан. Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 17-нд Мельбурн хотноо эхэлнэ. Жокович өмнө нь тус тэмцээнд есөн удаа түрүүлж байжээ. Новак Жоковичийг албадан гаргах тухай Австралийн ерөнхий сайд "Дүрэм бол дүрэм" гэж хэлжээ.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
ikhmongol.mn