Та хийх дургүй ажлаа ч 20 минутын турш тэвчин гүйцэтгэж чадна. Энэ бол залхуу зантайгаа тэмцэж, амжилтад хүрэх хамгийн шилдэг аргын нэг.
-Өдөрт 20 минут спортоор хичээллэдэг хүн эрүүл мэнддээ санаа зоволтгүй.
-Өдөрт 20 минутыг гэрээ цэвэрлэхэд зориулдаг бол эмх замбараагүй байдлаас айлтгүй.
-Өдөрт 20 минут анхаарлаа төвлөрүүлж заншвал уран бүтээлийн хямралд орно гэж түгшилтгүй.
-Өдөрт 20 минутыг хань ижлийнхээ ажил төрлийн тухай яриаг сонсоход зарцуулдаг бол харилцаандаа санаа зоволтгүй.
-Өдөрт 20 минут өөрийгөө сонсч, хувийн тэмдэглэл хөтөлдөг бол шинэ санаагаар дутахгүй.
-Өдөрт 20 минутыг орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд зориулдаг бол мөнгө санхүүгийн байдалдаа түгших хэрэггүй.
-Өдөрт 20 минут амарч чаддаг бол хэт ачаалал, ядаргаа гэж байхгүй.
-Өдөрт ядаж 20 минут ашигтай ном уншдаг бол мэргэжилтэн, шинжээч болоход ядах юмгүй.
Цэндийн Одонтуяа