• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Улс орнууд Беларусийн эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг уриалж байна 2021 / 11 / 10

Нийтлэгдсэн огноо: 2021-11-10 13:49:00

Беларусь-Польшийн хил дээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Европын холбооноос Минскийн эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг ХБНГУ дэмжиж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ. Тэрээр, "Цагаачдыг хууль бусаар улс төрийн зорилготойгоор оруулж ирэх үйл явцад оролцож буй бүх хүмүүсийг шийтгэх болно." хэмээн мэдэгджээ.

Түүний хэлж байгаагаар Беларусийн эрх баригчид ямар ч ичгүүргүйгээр цагаачдыг ашиглан Европын холбооны улс орнууд тэр дундаа Польш, Литва улсад дарамт шахалт үзүүлж байгаа аж. Хайко Маасын мэдэгдсэнээр Европын холбоо Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ сунгаж, дахин нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хэлэлцэх ба Европын холбоо цагаачдыг тээвэрлэх үйл ажиллагаанд оролцсон бусад улс орнууд, агаарын тээврийн компаниудын эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгаа гэжээ.

Тэрээр, "А.Лукашенкогийн хүнлэг бус ажиллагаанд оролцсон хэн ч шийтгэлгүй хоцрохыг хүлээн зөвшөөрөхгүй. Европын холбоог сүрдүүлж, заналхийлж болохгүй." хэмээн онцолжээ.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мөн л Европын холбооны удирдлагуудаас Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахыг хүсэхээ мэдэгдсэн ба Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда өнгөрсөн мягмар гарагт Польшийн парламентын өмнө хэлсэн үгэндээ, "А.Лукашенкогийн явуулж буй ажиллагааны гол зохион байгуулагч нь Москвад байгаа. Тэр нь ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин." хэмээн мэдэгджээ.

Тэрээр ОХУ болон Беларусь улс хамтран Европын холбооны тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдож байна хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн Польшийн төрийн тэргүүн Беларусь руу хууль бус цагаачдыг тээвэрлэж буй агаарын тээврийн компаниудын онгоцнуудыг Европын холбооны улс орнуудын агаарын бүсээр нисгэхгүй байх санал гаргаад байгаа аж.

Өнгөрсөн даваа гарагт Польшийн хилийн зурвас руу Беларусийн талаас Европын холбоо руу нэвтрэх гэсэн хэдэн зуун цагаачид орж ирсэнтэй холбоотойгоор хоёр улсын хил дээрх нөхцөл байдал хурцдсан юм.

Сүүлийн хэдэн саруудад Беларусь улсаар дамжин Европын холбоо руу нэвтрэх гэсэн олон тооны хууль бус цагаачид тэдгээрийн дийлэнх нь Ойрх Дорнодын улс орнуудын иргэд Польш, Литва, Латви улсын хилээр нэвтрэхээр хэдэн зуугаараа цуглараад байгаа билээ.

Беларусь-Польшийн хил дээр гацсан цагаачдын дийлэнх нь Ойрх Дорнод, Азийн орнуудаас гаралтай залуу хүмүүс байгаа ба тэдгээрийн дотор эмэгтэйчүүд хүүхдүүд ч байгаа юм.

Тэд хоёр улсын хил дээр майхан барин хоноглож байгаа ба шөнөдөө цаг агаарын хэм Цельсийн 0 хэмээс доогуур байгаатай холбоотойгоор хэд хэдэн хүн амиа алджээ. Европын холбоо, Балтын тэнгисийн орнууд хил дээр нь эмх замбараагүй байдал үүссэн явдалд Минскийг буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn

 

Холбоотой мэдээ: 

Беларусийн эрх баригчид Польшийн хил рүү 1000 орчим цагаачдыг буцаалаа - http://ikhmongol.mn/show/6351

 

холбоотой мэдээ

...
Казахстан улс гаалийнхаа бүх дарга нарыг баривчилжээ
...
Украины армийн сөрөг довтолгоо амжилттай явагдсаар байгааг онцолжээ
...
Японд шувууны ханиаднаас болж өндөгний үнэ нэмэгджээ
...
Хонгконгчуудын тэмцэл 17 дахь долоо хоногоо үргэлжилж байна

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030