• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

АНУ Альцгеймерын эмчилгээнд хэрэглэх шинэ эм бүртгэж авчээ 2021 / 06 / 08

Нийтлэгдсэн огноо: 2021-06-08 10:40:00

АНУ-ын Хүнс ба Эмийн хяналтын алба Альцгеймерын эмчилгээнд хэрэглэх адуканумаб нэртэй эмэнд зөвшөөрөл олгож, бүртгэн авчээ.

Адуканумаб нь өнгөрсөн 20 жилд АНУ-д Альцгеймерын эмчилгээнд хэрэглэгдэхээр бүртгэгдсэн анхны шинэ эм юм. Америкийн Biogen компанийн бүтээсэн тус эмийг Адухелм нэрээр борлуулах гэнэ.

Адухелм эм нь ахмад настнуудын дунд хамгийн элбэг тохиолддог зөнөглөх өвчний нэг хэлбэр болох Альцгеймерын эмгэгийн шинж тэмдгийн эсрэг үйлчлэхгүй харин уг эмгэгийг үүсгэж буй шалтгаанд үйлчлэх аж.

Тус эм нь хүний тархинд үүсдэг амилоид хэмээх уургийг устгах үйлчилгээтэй ба амилоид уураг нь ой санамж, харилцаа, эргэцүүлэн бодох чадварыг бууруулдаг нь тогтоогджээ.

Дэлхий дээр Альцгеймерын эмгэгтэй нийт 30 сая гаруй хүн байгаагийн дийлэнх нь 65-аас дээш насныхан аж. Адухелм нь 80-аас доош настай, Альцгеймерын эмгэгийн эхний шатанд яваа өвчтнүүдэд тохиромжтой гэдгийг онцолж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Альцгеймерын эмчилгээнд хэрэглэх 100 гаруй эм бэлдмэл туршигдсаны нэг нь ч үр дүнгээ үзүүлж чадаагүй аж. Адухелм эм нь 100 хувийн үр дүн үзүүлэх бэлдмэл биш ч уг эмийг бүртгэн авсанаар зөнөх өвчинтэй тэмцэх явдалд томоохон түлхэц болж өглөө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

2019 оны 3-р сард эцсийн шатандаа явж байсан Адухелм эмийн туршилтыг зогсоож байсан ба 3000 хүн оролцсон уг эмийн туршилтын явцад Адухелм бэлдмэл нь үр дүнгээ өгөхгүй байна гэж үзжээ.

Гэсэн хэдий ч 2019 оны сүүлээр Америкийн Biogen компани судалгаа шинжилгээнийхээ олон тооны материалыг судалж үзсэний эцэст адухелмийг өндөр тунгаар хэрэглэснээр оюун санааны чадвар буурах явдал мэдэгдэхүйц удааширч байсныг тогтоожээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/health

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
В.Путинд трактор бэлэглэжээ
...
Европд ган болж, гол мөрөн ширгэн, сүүлийн 500 жилд тохиогоогүй гамшиг нүүрлэж магадгүйг эрдэмтэд анхааруулж байна
...
Хятадад долларын тэрбумтнуудын тоо цөөрчээ
...
Энэтхэг Хятадыг давж дэлхийн хамгийн их хүн амтай улс боллоо

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
2023-06-09 14:10:00
Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-06-09 11:40:00
Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
2023-06-08 14:50:00
Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
2023-06-08 14:48:00
Universal Pictures 1912 онд байгуулагдсан
2023-06-08 14:43:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030