• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Бүтэн марафоны төрөлд МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүлэв 2016 / 06 / 05

Нийтлэгдсэн огноо: 2016-06-05 12:11:22

Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жил гурав дахь жилдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам,  нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран “Улаанбаатар марафон-2016” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нар оролцов.  

Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд явуулсан бөгөөд нийт 23 890 гүйгч онлайн бүртгэлд хамрагджээ. Мөн АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Итали, Австрали, Япон, Канад, Чех, Испани, Солонгос, Хойд солонгос, Арабын нэгдсэн Эмират улс, Турк зэрэг 21 орны 114 гүйгч оролцов. Дэлхийд марафоны төрлөөр алдартай Кени улсын хоёр тамирчин урилгаар оролцлоо. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцсон бол сонирхогчид 10000, 5000, 1.5 км-ын зайд гүйв.

Бүтэн марафонд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар ангилалдаа түрүүллээ. Мөн энэ удаагийн тэмцээнд урилгаар оролцсон Японы гүйгч Ямамото Ёшихиро хагас марафонд III байр эзэлсэн бол анх удаа оролцсон Кенийн тамирчид бүтэн марафонд V, VI байрт оржээ.

“Улаанбаатар марафон-2016” тэмцээний хамгийн ахмад гүйгч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн, 69 настай Г.Аюур хагас марафонд гүйжээ.

Марафоны дүнг танилцуулья: 

Бүтэн марафон \42 км 195 метр\
Эрэгтэй:

  • Алтан медаль: Б.Сэр-Од – 2 цаг 18 минут 26 секунд 91 доль

  • Мөнгөн медаль: Ц.Бямбажав – 2:21.11.51

  • Хүрэл медаль: Ж.Олонбаяр  - 2:23.16.07

  • IV байр: Д.Гантулга

  • V-VI байр: Доминик Пэмои, Жулис Арилэ \хоёул Кени\

  • VIII байр: П.Отгонбаатар

Эмэгтэй:

  • Алтан медаль: Б. Мөнхзаяа – 2 цаг 37 минут 57 секунд 09 доль

  • Мөнгөн медаль: Л.Отгонбаяр – 2:45.48.13

  • Хүрэл медаль: И.Санжидмаа  - 2:47.54.00

  • IV байр: Б.Бадамхатан

  • V байр: Б.Долгормаа

  • VI байр: Мария Ижаис \Финланд\

  • VII байр: Ким Мин Сун \БНСУ\

  • VIII байр: Цүй Ю Шиа \БНХАУ\

ХАГАС МАРАФОН: \21 км 095 метр\
Эрэгтэй:

  • Алтан медаль: Н.Мөнхбаяр

  • Мөнгөн медальл: Б.Суврагахайрхан

  • Хүрэл медаль: Ямамото Ёшихиро \Япон\

  • IV-X байр:  Г.Одхүү, Б.Доржпалам, С.Чинбат, Сауржан, Л.Лхагва, С.Батбаяр, Б.Цэнгүүн

Эмэгтэй:

  • Алтан медаль: Ч.Шинэцэцэг

  • Мөнгөн медаль: Г.Хишигсайхан

  • Хүрэл медаль: Б.Дуламсүрэн

10 км:  
Эрэгтэй:

  • Алтан медаль: Болдоо

  • Мөнгөн медаль: Гүррагчаа

  • Хүрэл медаль: Энхтамир

Эмэгтэй:

  • Алтан медаль: М.Сэмжид

  • Мөнгөн медаль: Н.Дулам

  • Хүрэл медаль: Ж.Халиунаа нар эхний байруудад оржээ

Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг тууллаа. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, 3 дугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Сонирхогчдын гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, 2 дугаар байрыг 400.000 төгрөгөөр, 3 дугаар байрыг  300.000 төгрөгөөр, 5000 метрийн  зайн  гүйлтийн  1 дүгээр байр 300.000 төгрөг, 2 дугаар байрыг 250.000 төгрөг, 3 дугаар байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнав. Мөн тэмцээний бүх төрөлд  4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

Г.Ганаа

холбоотой мэдээ

...
"Пёнчан-2018" Өвлийн олимпийн нээлт, хаалтын ёслолд хоёр Солонгос нэг далдаан дор оролцоно
...
Мессигийн Аргентин ямар баг вэ
...
Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа
...
Монгол улсын арслан П.Бүрэнтөгс гомдлоо илэрхийлжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030