• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Дөрвөн насны синдром 2023 / 01 / 28

Нийтлэгдсэн огноо: 2023-01-28 12:00:00

Дөрвөн насны синдром

Хүүхэд 4 хүрэхэд тархины хөгжил эрс сайжирдаг тул танин мэдэх чадвар дагаад нэмэгддэг. Цаг хугацаа, орон зайн баримжаатай болох, би болон бусад хүнийг ялгах, бусдын сэтгэл санааг ойлгох зэрэгт хэрхэн хөгжиж байгаа нь илэрч гардаг.

Гэвч эдгээр танин мэдэхүйн чадвар нь гэнэт нэг өдөр суугаад төгсөрчихдөггүй. Хөгжих явцад санаа зовох, эргэлзэх зэрэг сэтгэл зүйн зөрчилд орж, өөрийнхөө сэтгэл зүй, мэдрэмжийг удирдаж чадахгүй байх тохиолдол гардаг. Жишээлбэл: гэнэт аашилж уйлах, бослого гаргах, бослого гаргалаа гэж бодож амжаагүй байхад эрхлээд хүрээд ирэх гэх мэт. Энэхүү сэтгэл зүйн өөрчлөлтийг 4 насны хана гэж үздэг байна.

4 настангууд маань энэхүү ханыг давж гарах явцад дараах тэрслүү үйлдлүүд гаргадаг.

Жишээлбэл:

Тэнэг гэх мэт бусдыг гомдоохоор доромж үгс хэлэх

Дураараа аашлах

Яг одоо хийе гэж байхад чинь гэх мэтээр томчуудыг зандрах

Захиргаадахад дургүйцэх

Сонсоогүй царайлах, үг дуулахгүй байх

Сэтгэлд нь таарахгүй бол дүрсгүйтэх, уйлах, уурлах

Хэлж тайлбарласан ч яагаад гэж давтан давтан асуух

Цэцэрлэгтээ явахаас татгалзах, дургүйцэх

Цохих зэргээр хүч хэрэглэх

Нялх хүүхэд мэт аашлах, эрхлэх

Эдгээр тэсрлүү үйлдлүүд нь томчуудын хувьд арга нь олдохгүй, төвөгтэй боловч 4 настангуудын хувьд өсөж том болж байгаагийн илрэл юм.

2 насны синдром арай гэж дуусаад хүүхэд маань бараг гараас гарлаа гэж бодож амжаагүй байхад бий болдог энэ үзэгдэлд хүүхдүүдээс гадна аав ээж нар маань яах учраа олохгүй сандрах, хүүхдээ загнах, уурлах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд автах тохиолдол байдаг.

Тиймээс буруу хүмүүжүүлжээ хэмээн шаналах хэрэггүй.

Цухалдаж, сөрөг сэтгэл хөдлөлд автах ч хэрэггүй. Хүүхэд тань бие физилогийн өсөлт/ тархины хөгжлөөс улбаалсан сэтгэл зүйн зөрчил дунд чадлаараа торниж буй гэдгийг санаад тайван байгаарай.

 

холбоотой мэдээ

...
Таны нойрыг сэргээх, уйтгарыг арилгах гайхамшигтай 10 веб хуудас
...
Эрүүл амьдрах 16 зөвлөмж
...
Танд магни дутагдаж болзошгүйг илтгэх 9 шинж
...
Амьдралын хар үеэ хэрхэн давах вэ?

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030