• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Кипрей буюу иван цайны ургамал 2021 / 01 / 27

Нийтлэгдсэн огноо: 2021-01-27 16:45:00

Кипрей буюу иван цай гэх энэ ургамал сүүлийн үед Шаргаморьт зүгийн зуслантай айлуудын хавиар энд тэндгүй их ургах болжээ. 

Шарталтыг сайн тайлахаас өгсүүлээд тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй. Гоёмсог өнгөтэй ягаан цэцгээрээ орчноо чимдэг энэ ургамлыг таслахаас харамсмаар байдаг ч үрээ өөрөө агаарт хөөрөн цацаж мундаг хурдан үржин тархдаг учраас жилээс жилд тархдагийг нь дэмжиж өгөөд хэрэглэхэд харамсмааргүй эд юм. Шээс сайн гаргадаг.

Орос ардын уламжлалт эмнэлэгт хэрэглэдэг иван цайны хатаасан навч цэцгийн ханд өдөр тутмын ханиад хамууг эмчлэхээс авахуулаад элдэв төрлийн арьсны идээт өвчнийг эмчлэх талаараа эдүгээ ОХУ-д ургадаг эмийн ургамлыг тэргүүлдэг талаар https://www.rusteaco.ru/…/ivan-chay-lechebnye-svoystva-i-p…/ сайтад бичсэн байна.

Оросууд эртнээс иван цайны хандыг идээт үрэвсэл, ханиад томуу, тархи толгойгоор таллаж хатгах, чих өвдөх, булагтах, ангина болоод ходоодны өвчин шархыг эмчлэхээс өгсүүлээд цус багадалт, стресст орсон үед тайвшруулах /валеринаас илүү үйлчилгээтэй/, тайвшруулах нойрсуулах, унаж татах зэрэг төв мэдрэлийн системийн өвчнийг анагаах, төрөл бүрийн хорт хавдрыг анагаахад ч хэрэглэдэг байж. Иван цайнд агуулагдах витамин С бусад төрлийн амин дэмүүд ямар ч ургамлаас хэд дахин илүү мөн цусан дахь холестринийг багасгахаас гадна хоол идэх дуршлыг дардаг учраас турахыг эрмэлздэг бүдүүн хүүхнүүд уухад гэмгүй юм билээ. Хатаасан иш үндсээр нь олс хийхээс гадна тариа шиг шиг тээрэмдэж гурил гаргаж авч болдог гэнэ.

Иван цай төмсний минь жоохон талбайд үржээд байхаар нь энэ зураган дээр харагдаж буй 30см зузаан элсээр хучаад хаячихсан чинь нэвт ургаад гараад ирсэн гээд бод доо. Жилдээ надтай бараг чацуу шахам /1.75см/ ургах энэ ургамал улиас аятай хөвөн шиг хөнгөхөн үрээ маш хол цацдаг юм билээ. Манай зуслангийн хөрш хөдөлмөрийн баатар Сэдбазар гуай, Гарьд манлай эмнэлгийн захирал Цэгмид хоёр үүнийг батална. Тэдний хашаанд манайхаас хийсч ороод энд тэндгүй цэцэглэчихсэн байгаа. Иван цай бол үнэхээр бурханы хишиг шүү. Тарихад ургаж өгдөггүй мөртлөө өөрөө дуртай газраа хаана ч хамаагүй ургачихна. Нэрт найруулагч Жигжидсүрэн гуайнд нэг боодол иван цайны үртэй иш өгөөд явуулсан, ургасан эсэхийг нь ирэх жил танилууд нь асуугаарай.

Танай хашаанд хаанаас ч юм үр нь нисэж ирээд ургачихсан байвал хайрлаж хамгаалж үржүүлж ууж хэрэглэж байгаарай. Тун гэмгүй эд шүү. Гүүгэлдээд Оросын сайт руу ороод үзээрэй. Заг хүйтэн, тэмбүү зэрэг бэлгийн замын үрэвсэлт өвчнүүдийг эмчлэхээс өгсүүлээд хий юм харах, дэмийрэх зэрэг архины солиорлыг эмчлэхэд орос эмээ нар хэрэглэдэг байсан талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Шаравын Пүрэвсүрэн

 

холбоотой мэдээ

...
Жэймс Гилмор "Монголчуудын дунд"
...
“Сүнзийн дайтахуйн ухаан” ном хүн төрөлхтний оюун сэтгэлгээний үнэт өв болон түгжээ
...
Шинэ Туркийн эцэг Ататурк буюу Кемал Паша
...
Алдартай логонууд ямар үнээр бүтсэн бэ?

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
2023-06-09 14:10:00
Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-06-09 11:40:00
Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
2023-06-08 14:50:00
Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
2023-06-08 14:48:00
Universal Pictures 1912 онд байгуулагдсан
2023-06-08 14:43:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030