• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Харшилд тустай олон арга байдаг байх нь... 2018 / 10 / 11

Нийтлэгдсэн огноо: 2018-10-11 11:55:00

Харшлыг бүрэн эмчилнэ гэдэг эргэлзээтэй асуудал. Гэхдээ бид ядаж л шинж тэмдгийг нь багасгах аргуудыг мэдэж байгаа нь сайн хэрэг. Нойр хүргэж, толгой дүүргэдэг харшлын эм уухаас гадна дараах байгалийн аргуудыг туршиж үзээрэй.

1. Алимны цуу

Алимны цуу бол харшлын шинж тэмдгийг бууруулахад эртнээс хэрэглэгдэж ирсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь тунгалгийн системийг цэвэршүүлж, салстын үйлдвэржилтийг бууруулдаг учраас харшил хөдөлсөн үед хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтнүүдэд эерэг нөлөө үзүүлж жингээ хасахад тусалдаг болохоор туршаад үзэхэд үнэхээр гэмгүй.

Яаж хэрэглэх вэ: 1 цайны халбага цэвэр алимны цууг 1 аяга усанд найруулаад өдөрт 3 тасалж ууна. Алимны цуу томоохон сүлжээ супермаркетуудад худалдаалагддаг.

2. Халгайтай цай

Хатгадаг л болохоос халгайнд хэрэггүй юм гэж алга. Халгайн навч биеийн харшил хөдөлгөгч гол хүчин зүйл болох хистамин үйлдвэрлэх чадамжийг бууруулдаг. Мөн цусны даралт бууруулах, үе мөчний үрэвсэлд халгайг өргөнөөр ашигладаг. Халгайг гааны навчтай хольж хэрэглэвэл харшлын шинж тэмдгийг бууруулахад илүү үр дүнтэй.

Яаж хэрэглэх вэ: Буцалж буй 250 мл ус тутамд 1 цайны халбага гаа, 1 цайны халбага халгай (хатаамал эсвэл шинэхнээрээ) хийгээд 10-15 минут хандлаад ууна.

3. Пробиотик

Харшил бол тэнцвэр нь алдагдаж хэт мэдрэг болсон дархлааны илрэл юм. Сүүлийн үеийн судалгаагаар гэдсэнд ашигтай бактериуд нь их байвал дархлаанд сайнаар нөлөөлж харшлын шинж тэмдгийг бууруулж байгаа нь тогтоогджээ. Цаашилбал жирэмсэн эхийн гэдсэн дэх ашигтай бичил биетүүд ургийн амьдралынхаа туршид харшилтай болох магадлалд хүртэл нөлөөлдөг аж.

Яаж хэрэглэх вэ: Пробиотикоор баяжуулсан тараг, хоолны нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх

4. Улаан сонгинотой ус

Сонгинод quercetin хэмээх усанд уусамтгай бодис агуулагддаг бөгөөд энэ нь биеийн хистамины үйлдвэржилтийг бууруулж, харшлын шинж тэмдгийг намдаадаг байна. Quercetin нь мөн үрэвслийг бууруулах, амьсгалын замыг цэвэрлэх үйлчилгээтэй.

Яаж хэрэглэх вэ: 1 улаан сонгиныг нарийхан хэрчээд 4 аяга усанд хийж 8-12 цагийн турш хандалсныхаа дараа өдөрт 1-2 удаа тасалж ууна. Хандалсан усыг хөргөгчинд хадгалвал 4 хоногийн турш үйлчилгээ нь алдагдахгүй.

5. Харшлаа аль болох хөдөлгөхгүй байя гэвэл (зөвхөн ургамлын тоосонцрын харшилтай бол): 

-Ургамлын тоосыг биедээ өдөржин наахыг хүсэхгүй л байвал хувцсаа гадаа өлгөж хатаах хэрэггүй.

-Цонхоо дэлгэж онгойлгох хэрэггүй.

-Орой бүр шүршүүрт орох юм уу бүх биеэ усаар шүршиж угаагаарай. Ингэснээр өдрийн туршид бие, үсэнд наалдсан ургамлын тоосонцрыг унагааж чадна. Мөн ор хөнжлийн даавуундаа наахаас сэргийлнэ гэсэн үг.

 

холбоотой мэдээ

...
Хамгийн анхны програмчлах боломжтой, бүрэн автомат дижитал компьютерыг 1941 онд бүрэн танилцуулсан
...
Хүүхнүүдийн логик сэтгэлгээний тухай товчхон
...
Зөгийн балны итгэмээргүй олон талын хэрэглээ
...
Хүрэн манжингийн эрүүл мэндэд үзүүлэх 10 гайхамшиг

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
2023-06-09 14:10:00
Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-06-09 11:40:00
Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
2023-06-08 14:50:00
Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
2023-06-08 14:48:00
Universal Pictures 1912 онд байгуулагдсан
2023-06-08 14:43:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030