• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Зөгийн баланд агуулагдах ботулин хэмээх амин дэмийг нялх хүүхдийн ходоод задалж чаддаггүй 2021 / 03 / 16

Нийтлэгдсэн огноо: 2021-03-16 13:20:00

ТАРХИ нь компьютор шиг хурдан, бие нь дэлхийг 3 тойрчихдог

Нэг зөгий бал цуглуулахаар явахдаа дээд тал нь 8 км нисдэг. Харин 450 гр бүхий нэг шил бал гаргахын тулд хоёр сая цэцгэн дээр очдог ба 88.5 мянган км зам туулдаг байна. Энэ нь дэлхийг 3 тойрсонтой тэнцэх хэмжээний урт зам юм. Ганцхан халбага зөгийн балны төлөө 8 зөгий бүхэл амьдралынхаа туршид зүтгэдэг ажээ.

Английн Royal Holloway коллежийн эрдэмтэд 2010 оны үед зөгийн дээр хийсэн урт хугацааны судалгааныхаа дүнг мэдээлэхдээ “зөгийний тархи компъютор шиг хурдан ажилладаг” хэмээн тодорхойлсон. Зөгий цэцэгнээс шүүс цуглуулах явцдаа хамгийн богино замыг сонгодог, хамгийн бага хүч зарцуулдаг чадвартай болохыг нарийвчлан тогтоожээ.

Монголын зөгийн балны 90% нь онгон байгалийн зэрлэг цэцэгсийн бал, харин 10% нь таримал ургамал, рабс, гурвалжин будааных байдаг. Ургамалжилт далайн төвшнөөс дээшлэх тусам антиоксидант чанар дээшилдэг. Антиоксидант гэдэг нь эсийн амьд шинжээ хадгалах өвөрмөц биологийн тогтолцоо юм. Антиоксидант нь эсийн мембраныг гэмтэхээс хамгаалдаг, эсийн хуваагдлыг хянадаг, хөгшрөлтийг удаашруулдаг, хорт хавдраас сэргийлдэг, дархлааг дэмждэг, үрэвслийг бууруулдаг, судас хатуурахаас сэргийлдэг, хорт нэгдлийг саармагжуулдаг, хоргүйжүүлэх процессыг дэмждэг гэх мэт олон талын ач холбогдолтой.

Image may contain: flower, plant, outdoor and nature

Зөгийн балыг хэрэглэхдээ анхаарах зүйл:

- Балыг 40 хэмээс илүү халааснаар үнэт чанараа алддаг тул буцалсан халуун усанд хийж ууж болохгүй.

- Хүйтэн, хүйтэн бүлээн ус, сүүнд найруулж уухад тохиромжтой.

- Хөргөгчинд хийхгүйгээр тасалгааны ердийн температурт хуурай газарт нарны гэрлээс хол хадгалах.

- Төмөр, хуванцар саванд хадгалбал исэл явагдаж амин дэмийн чанар нь буурдаг тул шилэн саванд хадгалах.

- Байнга таглаатай байлгах шаардлагатай.

- Найруулаад 30 минутын дотор уух хэрэгтэй бөгөөд түүнээс удаавал исэлт явагдаж ямар ч хэрэггүй болдог.

- 24 сар хүртэлх нялх хүүхдэд хэрэглэх шаардлагагүй. Зөгийн баланд агуулагдах ботулин хэмээх амин дэмийг нялх хүүхдийн ходоод задалж чаддаггүй байна.

bee-н зурган илэрц

Зөгийн үүрэнд нэг хатан зөгий, эрэгчин ба эмэгчин зөгий нийлсэн 20 - 60 мянган зөгий амьдардаг. Хатан зөгий 3-5 жилийн настай бол эмэгчин зөгий 6 сарын настай. Хатан зөгий өдөрт 1000 - 2500 өндөг гаргадаг бөгөөд эрэгчингүүд үр удмаа үлдээх үүрэгтэй.

Харин эмэгчин зөгийнүүд үүрээ засна, цэцгийн бал, тоосонцор түүж үүрэндээ авчирна. Цэцгийн шүүснээс гаргасан балаа өвөл иддэг бол тоосонцортой балаараа авгалдайнуудаа тэжээдэг.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

холбоотой мэдээ

...
Узбекистан амтлаг, шаржигнасан “СОМСА” бэлтгэх арга
...
Алимны цуу анагаах увидастай
...
Бид энергиэ хэдийд нөхөж, хэдийд алддаг вэ
...
Өөрийгөө хаясан эмэгтэй

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030