• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг 2023 / 01 / 17

Нийтлэгдсэн огноо: 2023-01-17 14:50:00

Манай Монголчууд эртнээс нааш нас тогтсон хүн буюу дундаас дээш насныхны мах мярааг "Буяны тарга" хэмээн нэрийдэх нь буй. Амьдрал дээр тийм "Буяны таргатай" хүмүүс бас ч гэж тэгтэл уруу дорой яваад байдаг нь тэр болгон харагддаггүй билээ.

Саяхан нэлээд хэд хоног Хятад улсад ажлаар явж байх зуур сонин дээрээс нэг өгүүлэл уншсан нь "Буяны тарга" гэдэг ойлголтыг хөндсөн нь бас ч бодууштай зүйл мэт санагдав.

Тэр өгүүлэл дээр бичсэнээс үзвэл дундаас дээш насныхан хэвийн жингээс 7-10 кг-аар илүү мах мяраатай байвал тэр хэрээр хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг гэнэ. Бас бидний ихэд тээршаадаг өөх нь дунд насныхны хувьд олон талын хамгаалалтын үүрэгтэй байдаг ажээ.

Харин эсрэгээр дунд болон түүнээс дээш насныхны хувьд мах мариатай тэмцэж, насандаа зохиогүй биеийн хэт ачаалал өгөх нь тамир тэнхээ муудахаас эхлээд цөөнгүй сөрөг нөлөөтэйг уг өгүүлэлд онцлосон байна лээ.

Өөх тосны хэрэглээг бараг зуун хувь хориглохыг уриалах болсон өрнөдийн нийгэмд зөнөх зэрэг сэтгэцийн олон төрлийн өвчин бусад бүс нутгаас илүү тархацтай байгаа тухай өгүүлэлд бичсэнийг үзээд шар тос, өрөм, сүүл зэрэг байгалийн тослог бүтээгдхүүнийг зохистой хэрэглэж ирсэн өвөг дээдсийнхээ "цөлх хар ухааныг" дотроо биширч л байлаа.

Нүд сонсгол муудах нь дунд болон өтөл настай хүмүүсийн тархины ачааллыг бууруулж, тэр хэрээр хэвийн ажиллагааг нь хамгаалж байгаа байгалийн зохилдлогоот үзэгдэл байдаг тухай эрдэмтдийн судалгааны үр дүнгийн талаар бичиж байсан. Бас шүд унах, муудах ч гэсэн дээрх утгаар авч үзвэл хоолоо тааруулж ходоодоо хамгаал хэмээх байгаль эхийн маань сануулга байж болох талтай байх нь.

Энэ удаа дундаас дээш насныханд зохих хэмжээний мах мариа суудаг нь бас л нэг байгалийн зохилдлогоо байж болох талаар гадаадын хэвлэл дээр уншсан зүйлийн санааг товч базаж хүргэв. Та бүхэн өөр өөрсдийн авах гээхийн ухаанаар хандана буй за.

Доржсүрэнгийн Болдбаатар

 

холбоотой мэдээ

...
Хонины чөмөгний ясны шөлний гайхалтай ач тус
...
"Нарны мөргөл" хийхэд хүний бүх эд эс, булчин шөрмөс хөдөлгөөнд орж уян хатан болдог
...
Хүний оюун ухааны чадамж 45 наснаас хойш буурдаг
...
Эквадор улс шоколадаараа маш алдартай аж

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030