• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3447

12 сарын 09
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Лангуу болон кассын үнэ зөрвөл хэрэглэгчид зөрүүгээ авах боломж бүрдлээ 2023 / 01 / 08

Нийтлэгдсэн огноо: 2023-01-08 14:40:00

ШӨХТГ-ын газрын дарга С.Мөнхчулуун болон тус агентлагийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш нар “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, цаг үеийн бусад асуудлын талаар ярилцсан байна. Уулзалтад оролцсон аж ахуйн эрхлэгчдийн зүгээс лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байх чиглэлээр ажлууд хийн тодорхой үр дүнд хүрч эхэлсэн, түүнчлэн ШӨХТГ-ын шаардлагыг хүлээн авч, “лангуу кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Сүлжээ дэлгүүрүүдэд лангуу-кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд тухайн зөрчлийг дэлгүүр газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах юм. Мөн зөрчлөөс үүдэн гарах зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцаж ажиллан, энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах юм.

Энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд хэрэглэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газарт шууд гаргах бус тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж үнийн зөрүүнээс үүссэн хохирлыг газар дээр нь шийдүүлэх боломжтой болох юм.

Цаашид ШӨХТГ-аас 6, 8 нэрийн барааны дэлгүүр, хүнсний зах худалдааны төвүүдэд лангуун дээрх бүтээгдэхүүний үнийг байршуулж, хэрэглэгчийг мэдээллээр хангах үйл ажиллагааг аймаг, дүүргүүдийн ЗДТГ-уудын Худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж хяналт тавьж ажиллах юм. Аймаг, дүүргүүдийн ЗДТГ-т тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 8, 6 нэрийн дэлгүүрүүдэд лангуун дээр үнэ байршуулдаггүй, лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байхад хяналт тавих ажлыг хариуцан зохион байгуулж ажиллах чиглэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/2171 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.

 

холбоотой мэдээ

...
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна
...
Дарханы нарны цахилгаан станц жилд 14.1 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ
...
ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрлийг авч ажиллана
...
Сэтгүүлч Ц.Мөнхтөр Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Пэрэнлэйн Лувсанцэрэн - НУРАМТЫН ӨВӨРТ /Өгүүллэг/
2023-12-09 19:00:00
МЗЭ-ийн хогийн савнаас олдсон сод зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн архив
2023-12-09 18:54:00
Жавар /Орос ардын үлгэр/
2023-12-09 18:40:00
Б.Серик зааны барилдах эрхийг нэг жилээр хаслаа
2023-12-09 18:36:00
БНСУ-ын мульт визний хугацаа 3-5 жил болжээ
2023-12-09 18:33:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030