• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Шилэн хүзүүн дээрээ мөсөн жин тавь, яадаг гээч... 2021 / 12 / 17

Нийтлэгдсэн огноо: 2021-12-17 11:55:00

Бие жаахан тавгүйрхэх төдийд л эмч рүү гүйгээд байх хэцүү. Тэр тусмаа зарим үед өөрийгөө хялбархан эмчилж болно. Ердөө л жаахан мөс эрүүл мэндэд маш их тус болдог гээд төсөөлөөд үз дээ. Та өөрөө туршаад үзээрэй.

Хятадын анагаах ухаанд үздэгээр бидний гавал ясны суурин дээр “фэн-фу” (салхины гэр) гэж нэрлэгддэг чухал цэг байдаг аж. Энэ нь бие махбодийн олон хэсэгтэй холбоотой байдаг тул зүү тавих гол цэг болдог. Гэрийн нөхцөлд зүү тавина гэж байхгүй тул хүзүүн дээрээ жаахан мөс тавьж бага зэргийн өвчин шаналгаанаас ангижирч болно.

“Фэн-фу” цэг дагзны доод хэсэгт, шилэн хүзүүн дээр оршино.

Доош харан хэвтээд яг энэ цэг дээр мөсөн жинг 20 орчим минут тавина. Гэхдээ 2-3 хоногт нэг удаа, өглөө, орой ээлжлэн тавина. Өглөөгүүр тавихдаа өлөн байвал сайн гэнэ.

Хэвтэх дургүй байвал мөсөө тогтоохын тулд алчуур ороосон ч болно.

Мөсөн жин дараах ач холбогдолтой:

Нойронд эерэгээр нөлөөлнө.

“Фэн-фу” цэгт мөсөн жин тавьснаар бөх сайхан унтаж амрахаас гадна унтах цаг уртасдаг байна.

Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн өмнөх синдром гэх зовиур бий болдог. Энэ үед туслах олон төрлийн эм бэлдмэл байдаг ч, эм уулгүйгээр мөс хэрэглэх нь өвчин намдаах шилдэг арга юм.

Бамбай булчирхайд тустай.

Бамбай булчирай үрэвссэн үед заавал эмчийн зөвлөгөө шаардлагатай. Харин эмчид очих боломжгүй байгаа үед мөс хэрэглэж өвчин шаналгааг багасгаж болно.

Хоол шингэхэд тустай.

Ходоод өвдөх, гэдэс дүүрч цанхайх, хоол шингээх тал дээр асуудалтай бол “фэн-фу” цэгт мөсөн жин тавих нь их ач холбогдолтой гэж Хятадын уламжлалт анагаах ухаан зөвлөж байна.

Ханиад томуугаас сэргийлнэ.

Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд ханиад хүрэх эрсдэл ихэсдэг. Та хүзүүн дээрээ мөс тавих аргыг тогтмол хэрэглэснээр ханиад хүрэх тань эрс багасна.

Толгойн өвчнийг анагаана.

Энэ бол хүн болгонд тохиолддог зовиур. Толгой чинь өвдвөл “фэн-фу” цэг дээрээ мөсөн жин тавиарай. Туршиж үзсэн хүмүүс энэ аргын үр дүнтэйг шагшин магтдаг гэнэ.

Үе мөчний үрэвслийн үед тус болно.

Үрэвссэн үений хурц өвдөлтийг мөсөн жингээр дарж болох ба гипертони, гипотонийн (цусны даралт ихсэх ба багасах) үед ч энэ аргыг хэрэглэдэг.

Багтраа өвчтөнд тусална.

Энэ бол маш хүнд өвчин тул эмчийн тусламжийг зайлшгүй авах хэрэгтэй. Харин өвчний зовуурийг намдаах зорилгоор өвчтөн мөсөн жин тавибал үр дүнтэй гэнэ.

Целлюлитийг багасгана.

Целлюлитээсээ салахыг хүсдэггүй нэг ч эмэгтэй энэ дэлхий дээр байхгүй биз. “Фэн-фу”цэгийг байнга идэвхжүүлснээр та целлюлитийг эрс багасгаж болох аж.

Стресс, ядаргааг тайлж, сэтгэл санааг өргөнө.

Шилэн хүзүүн дээрээ мөсөн жин тавьснаар бие махбодь сэргэж эрч хүчтэй болох нь мэдрэгдэнэ. Энэ нь сэтгэл санааны байдалд ч эерэгээр нөлөөлж, тайвшруулдаг байна. Та гэрээсээ гаралгүй, ямар ч асуудалгүйгээр эрүүл мэнддээ анхаарал тавьж энэ аргыг туршаад үзээрэй. 

 

холбоотой мэдээ

...
Гэдэс цэвэрлэх шилдэг ханд
...
Муу удирдагчийг хурдан таних 5 шинж
...
Үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий Демберел Ооржак
...
Харшилд тустай олон арга байдаг байх нь...

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030