• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох тамирчдын сэргээшийн шинжилгээний дээжийг Орост шинжлэхгүй 2017 / 11 / 18

Нийтлэгдсэн огноо: 2017-11-18 14:35:00

2018 онд Орост болох хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох багуудын тамирчдаас авах сэргээшийн шинжилгээний бүх дээжийг Орост бус гадаад улс орны лабораторид шинжилнэ гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /ДСЭА/ ерөнхийлөгч Крейг Риди мэдэгдэв.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо болсон ДСЭА-ийн удирдах зөвлөлийн ээлжит уулзалтын үеэр К.Риди үг хэлэхдээ “2014 онд Бразилд болсон хөл бөмбөгийн ДАШТ-д оролцсон тамирчдаас авсан сэргээшийн шинжилгээний дээжийг өөр улс орны лабораторид шинжилсэн шиг ирэх онд Орост болох ДАШТ-д оролцох тамирчдаас авах сэргээшийн шинжилгээний дээжүүдийг гадаад улс орны лабораторид шинжлэх болно” гэжээ.

ДСЭА-аас тавьсан шаардлагуудыг бүрэн биелүүлээгүй учир Оросын сэргээштэй тэмцэх “РУСАДА” агентлагийн үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхгүй гэдгээ ноён К.Риди өчигдөр мөн мэдэгдсэн байна.

ОХУ-ын тамирчид төрөөс санхүүжүүлсэн, зохион байгуулалттай сэргээшийн хөтөлбөрт хамрагдаж байна гэж ДСЭА-ийн шинжээчид мэдэгдсэний дараа буюу 2015 оны 11 дүгээр сард “РУСАДА”-гийн үйл ажиллагаа явуулах эрхийг ДСЭА түдгэлзүүлсэн билээ. Мөн эрхээ сэргээлгэхийн тулд 12 шаардлагыг биелүүлэхийг “РУСАДА”-д үүрэг болгосон юм. Харин “РУСАДА” хоёр шаардлагыг, тухайлбал “Оросын тамирчид зохион байгуулалттай сэргээшийн хөтөлбөр”-т хамрагдсан гэх ДСЭА-ийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Орост одоо 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажил ид өрнөж байна. Ирэх оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотод хөл бөмбөгийн ДАШТ болох юм. 

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

 

холбоотой мэдээ

...
Бриттни Грайнер суллагдаж, эх орон руугаа буцжээ
...
ОУХМ Ц.Цогтбаатар жин өгсөн 66 кг-д түрүүллээ
...
Токиогийн Паралимпын наадам албан ёсоор эхэллээ
...
Арбитрын шүүхийн шийдвэр Камила Валиевагийн талд гарч, тэрбээр тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр боллоо

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
2023-06-09 14:10:00
Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-06-09 11:40:00
Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
2023-06-08 14:50:00
Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
2023-06-08 14:48:00
Universal Pictures 1912 онд байгуулагдсан
2023-06-08 14:43:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030