“Apple” корпораци сүүлийн үед шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ үйлдлийн систем дээр ихэд анхаарал хандуулах болсон. Одоогоор “iOS 9” төхөөрөмж алдаа, “bug” заалгүй, хэрэглэгчдээс сайн үнэлгээ авсаар байна.
Харин тус үйлдлийн системд суурилуулсан зарим шинэ функцуудыг энгийн хэрэглэгч нар маань тэр болгон мэддэггүй л болов уу.
1. Андройдоос “iPhone”-руу шилжих шилжилт
Андройд утаснаас “iPhone”-руу шилжиж хурдан дасахад туслах хялбар аргатай болсон.
Андройд утсыг удаан барьж түүндээ дассан боловч “iPhone”-руу шилжихээр шийдсэн хэрэглэгчдэд зориулан бүтээгдсэн “Move to iOS” аппликейшн бий.
Үүнийг ашигласнаар Андройд утаснаасаа “contacts”,“settings”, и-мэйл, зураг, календар, текстийн архив зэрэг чухал мэдээллүүдээ “iCloud”-ын тусламжтайгаар “iPhone” руу шилжүүлэх боломжтой.
2. Тохируулга дотроо цэс хайх
Ухаалаг утасны “Settings” буюу тохируулга меню дотор хүссэн цэс рүүгээ орохын тулд зарим тохиолдолд түүнийгээ багагүй хайх хэрэг гардаг.
Энэ төвөгтэй алхмыг шинэ “iOS 9” хасч, хэрэглэгчиддээ зориулан “хайх” функцийг гаргаж өгсөн юм.
Үүнийг хийхийн тулд ердөө “Search” гэсэн цонхыг идэвхжүүлж, олохыг хүссэн тохируулганы цэс, эсвэл аппликейшнийхээ нэрийг бичихэд л хангалттай. Тэгэхлээр олон дэд менюний дунд төөрнө гэдэг асуудал байхгүй болжээ.
3. Бэлэн мөнгө орлогч “Apple Pay”
Зарим газар ухаалаг утсаа ашиглан төлбөр хийж болдог. Энэ нь картын адил бэлэн мөнгө ашигласнаас илүү хурдан, хялбар юм.
Утас цоожтой /locked/ байгаа үед “Home” товчийг хоёр дарна. “Apple Pay” дэлгэцэн дээр идэвхжиж, таны утастайгаа холбосон бүх картыг үзүүлнэ. Тэдгээрээс дурын картаа сонгон, скан хийж төлбөрөө төлнө.
Энэ функцыг утсандаа тохируулахын тулд “Settings->Touch ID & Passcode” руу орж “Wallet” гэснийг идэвхжүүлнэ. Ингэснээр хуруугаараа хэдхэн үйлдэл хийж төлбөрөө хийх нь.
4. Веб хуудсыг “PDF”-рүү хөрвүүлж хадгална
Ухаалаг утсаа ашиглан интернэтээр серфинг хийж байна гэж бодъё. Тэгтэл нэгэн гойд онцгой хуудас маш таалагдав.
Тэр хуудасны мэдээлэл, нүүрийг нь файл байдлаар утсандаа хадгалж интернетгүй орчинд бусад хүмүүст үзүүлэх хүсэл төрлөө. Үүнийг хийх боломжтой.
“Safari” браузер ашиглан интернетэд холбогдоно. Татаж авахыг хүсч буй хуудсан дээрээ очиж “Share” цэс рүү орж, дараа нь “Save to PDF to iBooks” гэсэн дээр товшино.
Ингэснээр таны дуртай “үзэмж сайтай” хуудас “iBooks” аппликкейшн дээр “PDF”-ээр хадгалагдана.
5. И-мэйл дотроо тодруулга хийх боломжтой
Шинэ “iOS” ашиглаж байгаа үед и-мэйлийнхээ хавсралтанд олон зургийг нэгэн зэрэг “Upload” хийж оруулах боломжтой. Үүний тулд “Insert Photo or Video” гэх сонголтыг гарч иртэл дэлгэцнээс хуруугаа салгалгүй дарна. Нэгэн зэрэг тав хүртэлх зургийг уншуулж оруулах боломжтой.
Гэхдээ и-мэйл функцэнд хийгдсэн хамгийн том шинэчлэл бол текстнийхээ аль нэг хэсгийг сонгон тодруулж болдог болсон явдал юм. Үүнийг туршихын тулд дэлгэцэн дээрээ удаан дарж “pop-up” меню гарч ирэхийг хүлээнэ.
Дараа нь “Markup” гэснийг сонгож янз бүрийн дүрс хэлбэрээр текст, үг эсвэл дэлгэцний аль нэг хэсгийг тодруулж өгнө. Бүр гарын үсгээ ч дэлгэцэн дээр зуран и-мэйлийг “тамгалж” илгээж болдог болжээ. “Markup” функцийн тусламжтайгаар ямар нэг бичиг баримтан дээр хүн заавал биечлэн гарын үсэг зурах шаардлагагүй болж байгаагаараа онцлог аж.
Эх сурвалж: iDropnews.com