Энэ оны 8/29-9/3-ний өдрүүдэд Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцох шигшээ багийн тамирчдын нэрсийг гаргажээ.
Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Эрэгтэй долоон жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа юм. Харин эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн есөн тамирчнаа илгээж байгаа юм.
Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзэхээр болжээ. Тус тэмцээнд зодоглох Монгол улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллах юм. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ.
Г.Ганаа