• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

К.Роналду шоронд орохгүйн тулд татварт 14,8 сая евро төлнө 2017 / 06 / 21

Нийтлэгдсэн огноо: 2017-06-21 18:50:00
МОСКВА./TASS/. Испанийн хөлбөмбөгийн “Реал” клубын довтлогч, Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял сонсохгүйн тулд Испанийн татварын байгуулагад 14,8 сая евро төлөхөөр шийдсэн тухай “Cope” радио мэдээллээ.
 
Үүнээс өмнө К.Роналду орлогоо нуухын тулд 2010 онд Испанид үүсгэн байгуулсан байгууллагаа зориуд ашигласан гэж Испанийн прокурорын газар мэдэгдэж байсан юм. Испанийн Сангийн яам хөлбөмбөгчнийг татварын алба буруутгаж байгааг дэмжсэн ба Роналду ойролцоогоор 15 сая доллар луйвардсан гэж үзжээ.
 
Тэрбээр 2011-2013 он болон 2014 оны эхний хагас жилд татвар төлөхөөс зайлсхийх зөрчил гаргаснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй байсан юм. К.Роналду луйвар хийсэн хэргийнхээ талаар Мадридын шүүхэд 7 дугаар сарын 31-нд мэдүүлэг өгөх ажээ.
 
Өрөө барагдуулж, ялаа хөнгөвчлөх боломжийг олгохын тулд өдгөө 32 настай довтлогчид 60 хоногийн хугацаа өгсөн байна. Хэрвээ заасан хугацаанд К.Роналду төлбөрөө хийхгүй бол түүнд Испанийн хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болох юм. Мөн хохирлоо төлж барагдуулж, өөрийн буруугаа хүлээхийг К.Роналдуд зөвлөсөн ба төлбөрөө барагдуулсан тохиолдолд ч гэсэн түүнд 24 сарын хорих ял оноохоор байгаа юм. Гэхдээ уг ял хүчин төгөлдөр болохгүй аж. Дээрх төлбөрийг хэзээ хийх талаар тодорхой мэдээлэл алга байна.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
 

холбоотой мэдээ

...
Н.Содбилэгт сурагчдын дэлхийн аварга боллоо
...
Хятадын мэдээллийн агентлагаас дэлхийн оны шилдэг тамирчдыг нэрлэлээ
...
Таеквондогийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
...
Тайгер Вүүдс хүү Чарлигийн хамт PNC аварга шалгаруулах тэмцээнд эргэн ирнэ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
2023-06-09 14:10:00
Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-06-09 11:40:00
Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
2023-06-08 14:50:00
Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
2023-06-08 14:48:00
Universal Pictures 1912 онд байгуулагдсан
2023-06-08 14:43:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030