Өглөө та сэрэнгүүтээ зөвхөн 10 минут л эдгээр дасгалыг орон дотроо хийхэд өдрийн турш эрч хүчээр дүүрэн байхаас гадна элдэв өвчин эмгэгээс хамгаалагдах болно.
1. Өглөө сэрснийхээ дараа гурван минут нүдээ анин хэвтээрэй. Дараа нь алгаа халуун болтол нь үрнэ. Тэгээд чихэндээ (чихэнд бүх бие эрхтэний мэдрэлийн цэгүүд байдаг) иллэг хийгээрэй. Үүний тулд эрхий, долоовор, дунд хуруугаар чихний омгийг бариад чихээ дээш доош 30 удаа үрнэ.
2. Баруун алгаа магнайдаа бариад зүүн алгаараа дээрээс дарж өгөөд гуравдагч нүд (хоёр хөмсгийн хооронд) цэгт анхаарлаа төвлөрүүлнэ. Баруун зүүн алгын байрыг сольж 30 удаа хийх. Энэ толгойн өвдөлтийг намдаана.
3. Нүдээ анина. Эрхий хуруугаа атгаад эрхий хурууны товойж гарсан үений ясаар хамарнаас чих рүүгээ 15 удаа иллэг хийнэ. Энэ дасгал нь хараа сайжруулж, тархины цусан хангамжийг нэмэгдүүлнэ.
4. Баруун гараараа хоолойгоо зөөлхөн атгаад зүүн гараа баруун гар дээрээ тавьж, хоолойноос цээжрүүгээ 30 удаа зөөлөн илнэ.
5. Хэвтсэн чигээрээ гэдсээ чадахаараа татах, цүдийлгэх дасгалыг 30 удаа хийнэ. Чөлөөтэй амьсгаа авч гаргана. Энэ нь хоол боловсруулах эрхний үйл ажиллагаа сайжруулна.
6. Нуруугаараа хэвтсэн чигээрээ баруун өвдөгөө нугалж бие рүүгээ татаж, наах дасгалыг 15 удаа хийнэ. Дараа нь зүүн хөлөөрөө давтан хийнэ.
7. Баруун гараа цээжиндээ тавиад зүүн гараа дээрээс нь байрлуулж нар зөв 30 удаа эргүүлнэ.
8. Хөлөө сунгаж гараа алдлаад амьсгаа авахдаа хөлөө толгой дээгүүрээ давуулж, амьсгаа гаргахдаа хөлөө буулгана. 10 удаа хийнэ. Энэ дасгал нь эрчүүдийн чалхыг сайжруулж, хоолны шингэцийг нэмэгдүүлдэг байна. Мөн нурууны өвчинг анагаана.
9. Босоод орны ирмэгт хөлөө унжуулж сууна. Баруун өвдөг дээрээ зүүн хөлөө ачиж бариад атгасан гараараа хөлийн улаа 30 удаа үрнэ. Нөгөө хөлдөө ээлжлэн хийнэ. Энэ нь хөлийн ул дахь бүх эд эрхтэний мэдрэлүүдийг цочроож өгсөнөөр биеийг бүхэлд нь сэргээдэг байна.
10. Суусан хэвээрээ зүүн гараа баруун гарын дээр алгыг нь дээш харуулж бариад хүүхэд бүүвэйлж буй мэт баруун зүүн тийш савлан 15 удаа хөдөлгөх. Гараа солиод дасгалыг давтан хийнэ.
Эдгээр дасгалыг хийсний дараа 1-2 аяга бүлээн ус уух хэрэгтэй. Ус нь тасалгааны хэмтэй байвал бүр сайн.
Энэ бүхнийг анхаарлаа төвлөрүүлж, чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй гэдгийг санаарай!
Өглөө сэрэнгүүтээ өөртөө 10-хан минутыг зарцуулснаар өдрийн турш эрч хүчээр дүүрэн байх болно.
Туршиж үзээд үр дүнг нь бусадтайгаа хуваалцаарай!
Эх сурвалж: www.fithacker.ru